А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Сирийн сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн баримт НҮБ-д бий

Сирийн сөрөг хүчнийхэн химийн хүчтэй зэсэг зарин хий ашигласан байж магадгүй талаарх баримт НҮБ хүлээж авсан гэж Рейтер агентлаг дамжууллаа.
“Бидний шалгалтын явцад ноцтой баримт байгааг тэд өөрсдөө няцаахгүй байна. Тэгэхээр зариныг засгийн газрын цэргүүд биш харин сөрөг хүчнийхэн ашигласан байна” гэж Сирид хүний эрх зөрчиж байгааг мөрдөн шалгах НҮБ-ын тусгай комиссын гишүүн Карла дель Понте мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бол зарин нь сэтгэл мэдрэлд ноцтой нөлөөлдөг хий юм байна. “Манай мөрдөн шалгагчид сирийн талаас эмч, эмнэлгийн ажилтнууд, хохирогчидтой уулзахаар хөрш улсад нь очсон. Өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн илтгэлийг нь үзэхэд зарин хэрэглэсэн нь тодорхой байна” гэж Карла дель Понте хэлжээ.
Сирийн засгийн газрын цэргүүд, сөрөг хүчнийхэн болохоор бие биенээ буруутгаж химийн зэвсэг хэрэглэсэн байж болох гурван ч тохиолдлыг няцаагаад байгаа юм. Энэ оны гуравдугаар сард Алеппо болон Дамаскт, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хомс хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй хэмээн НҮБ-ын тусгай комисс мөрдөн шалгаж байгаа юм.
Үүний өмнө АНУ-ын тал болохоор тагнуулын мэдээгээр сирийн засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн бол Британи Башар Асадын армийнхан сөрөг хүчний дайчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

0 Сэтгэгдэл