МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Хүрэн нүүрс ч үнэт баялаг
Эрчим хүчний нүүрс боловсруулж шингэн түлш, шатдаг хийн үйлдвэр барих асуудал нэгэн үе эрчимтэй яригдаж байснаа сураггүй болчихлоо. Гэтэл дэлхийн хэмжээнд эрчим хүчний нүүрс боловсруулж шингэн түлш, шатдаг хий гаргаж авах технологи нь сүүлийн жилүүдэд зөвхөн манай улс гэлтгүй олон орны анхаарлын төвд орсон. Манай хойд ба урд хөрш энэ талаар нэлээд эрчимтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэх хэд хэдэн шалтгаан бий.
Юуны өмнө экологи. Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад нүүрсийг шатаахад байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон төрлийн хий ялгардаг, ашигт үйлийн коэффицент нь бага. Харин дахин боловсруулан гаргаж авсан шингэн түлш, шатдаг хийн ашигт үйлийн коэффицент өндөр, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө ч бага хаягдалгүй үйлдвэрлэл гэдэг.
Дараагийн шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний нүүрсний үнэ урд нь байгаагүйгээр огцом уналаа. Эрчим хүчний нүүрс хямдхан байна гэдэг нь түүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр гаргаж авсан шатдаг хий, шингэн түлш, битумын үнэ нь боломжийн, үйлдвэр ашигтай ажиллана гэсэн үг. Харин түүхий эдийнх нь үнэ өндөр үед тухайн үйлдвэрээс гарах эцсийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж ашигтай ажиллах боломж багасч өрсөлдөх чадвар буурах нь зах зээлийн хууль билээ.
Эрчим хүчний нүүрсний үнэ огцом хямдрахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Нэгдүгээрт Индонези, Нигери, Колумби, Аргентин, Венесуэль зэрэг улс хүрэн нүүрсний томоохон ордоо ашиглаж уурхай нээсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, занарын шатдаг хийн хувьсгалыг АНУ гаргаж эрчим хүчний салбарт шинэ, хүчирхэг өрсөлдөгч болж байна. Улмаар Америкт урд нь нүүрсээр ажилладаг байсан дунд, бага оврын цахилгаан станцууд, халаах зуухнууд ихэнхдээ занараас гаргаж авдаг шатдаг хийгээр ажилладаг болж, дотоодынх нь эрчим хүчний нүүрсний эрэлт буурлаа. Ингээд америкчууд жилд олборлож буй асар их хэмжээний эрчим хүчний нүүрсээ Европ, Ази руу экспортлох болсон. Занараас газрын тос, шатдаг хий гаргаж авах технологи цаашид улам боловсронгуй болох тул эрчим хүчний нүүрсний үнэ ямар ч байсан ойрын хэдэн жилдээ онц өсөхгүй гэсэн тооцоог шинжээчид хийгээд байгаа юм.
Ийм нөхцөлд эрчим хүчний нүүрсийг экспортлох ашиггүй болж Таван толгой, Овоот толгой мэтийн том ордууд зөвхөн коксжсон нүүрсийг гаргаад эрчим хүчнийхийг нь хэнд ч хэрэггүй, орчин тойрноо хар тоосоор хордуулсан овоолго болгон цуглуулахаас өөр аргагүй болоод байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд тун ч хортой энэ их нүүрсийг боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц аль болох богино хугацаанд барих нь маш чухал асуудал юм.
Өөрөөр хэлбэл манайд эрчим хүчний нүүрсээ үнэт баялаг болгох боломжийг үнэ ханшийн уналт олгож байна. Эрчим хүчний нүүрсний үнэ хямдхан байгаа нь шингэн түлш, шатдаг хий болон бусад дагавар бүтээгдэхүүнийг гарган авах замаар шатахууны хараат байдлаасаа гарах, экологид хор нөлөө багатай ногоон технологи нэвтрүүлэх таатай нөхцөл бүрдүүлж өглөө.
Өнөөдөр Багануур, Төгрөг нуур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсийг шингэрүүлэх төсөл хөтөлбөр яригдаж судалгаа шинжилгээний ажил хийж буй гэдэг. Тэгэхээр энэ тал дээр төр засгийн хэмжээнд зүгээр л яриад суух биш цааснаас газар дээр буулгаж үйлдвэрээ барих асуудлыг бодитоор дэмжих, мөнгөөр бодлогоор тэтгэх цаг үе, гарцаагүй нөхцөл нь бүрдсэн гэж болно. Гэтэл энэ тал дээр таг чиг л байна. Мөн химийн үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх, хатуу хучилттай засмал зам, төмөр зам шинээр тавих замаар дэд бүтцийг нь хөгжүүлэх талаар ч бас яригдахаас хэтрэхгүй байгаа билээ.
Дотоодын зах зээлийг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх нь асар их хөрөнгө, улс төрийн шийдвэр шаардсан нүсэр ажил болохоор тэр даруй шийдэгдэх нь юу л бол гэж бодъё. Тэгвэл ийм үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг түлхүү бэлдэхэд онцгой анхаарал хандуулж яагаад болохгүй гэж. Химийн үйлдвэрийн ялангуяа дунд шатны ажилтнуудыг бэлтгэхэд одооноос онцгой анхаарах хэрэгтэй байх. Цаашилбал, энэ чиглэлээр шинжлэх ухааны судалгаа, эрэл хайгуул хийдэг хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг мөн л идэвхжүүлэх шаардлагатай. Ингэж байж л ийм үйлдвэрийг сэлбэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг, дунд ба жижиг үйлдвэрүүд гарч ирнэ, тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчний давхарга бий болох юм.
Нүүрснээс түлш, шатдаг хий гаргах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжье, түргэсгэе гэдгийг олон хүн хоёр гараа өргөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

0 Сэтгэгдэл