Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үхсэн тахианаас шувууны томуу өвчин илрээгүй
“Түмэн шувуут” компанийн 18330 толгой тахиа энэ сарын 5-ны өдөр үхсэн хэмээн мэдээлэл цацагдсан. Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн МХГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шувууны томуу, нъюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийхэд уг өвчин илрээгүй гэнэ.
Урьдчилсан байдлаар тус байранд агааржуулагч системийн гэмтлийн улмаас тэнд байсан тахиа хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй гэж ажлын хэсэг үзэж байна. Ямартай ч, УМЭАЦТЛ-т явуулсан дээж, материалын шинжилгээгээр шувууны томуу өвчин биш болох нь батлагдсан. Тиймээс хорооны Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 18330 толгой үхсэн тахиаг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Харин иргэдийг шувуу үхсэн байвал яаралтай холбогдох газарт мэдэгдэж байхыг анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан