Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган болно
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зам тээвэр, барилга, үйлдвэрлэлийн салбарын аж ахуй нэгж байгуулагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг мөрдөн ажиллах, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн сургалт сурталчилгаа хийх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хөдөлмөрийн нөхцөлийн төлөв байдалд судалгаа дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг төрийн, хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, барилгын салбарт ажиллагсдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг багасгах зорилгоор “Эрүүл барилгачин” аян өрнүүлэх, ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан гарын авлага боловруулах зэрэг ажил зохион байгуулж байгаа аж.
“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн 3 тал хамтран зохион байгуулж байна.
Чуулган өнөөдөр 10 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болно.
Чуулганы үеэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль, дүрэм, журам”, “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд ААНБ-ын гаргаж буй зөрчил дутагдал”, “ХАБЭА тухай хуулийн хэрэгжилтийг хангахад ҮЭ-ийн оролцоо” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэхээс гадна, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болох юм байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд нэн чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян болгон орон даяар зохион байгуулсаар ирсэн.Энэ жил Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор сарын аяныг нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн шинэлэг хэлбэрээр зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл