Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Филипп Карри: Тираннозавр батаарын яс зөвхөн Монголын говиос л олддог
Өнгөрсөн жилийн өдийд Нью-Йоркт дуудлагаар худалдагдах шахсан Тираннозавр батаарыг Монголын өмч, ийм динозаврын яс зөвхөн Монголоос л олддог гэдгийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Канадын палеонтологич Филипп Карри Алтангадас одонгоор шагнуулаад байх үед нь ярилцлаа.

-Өндөр нэр хүндтэй шагнал хүртсэн танд баяр хүргэе. Та энэхүү динозаврын яс Тираннозавр батаарынх, ийм яс зөвхөн Монголын говиос л олддог гэдгийг баталсан гол эрдэмтэн. Та энэ ясыг чухам ямар шинж тэмдгээр нь Монголын говиос олддог Тираннозавр батаарынх гэж баталснаа ярихгүй юу?
-Би тираннозавр батаарын судалгаан дээр олон жил ажилласан хүн. Олон төрлийн динозаврын яс тэр дундаа тираннозавртай төрөл ойр Т-рексийг судалж байсан. Ер нь тираннозавр батаар анатомийн хувьд бусад динозавраасаа ялгаатай. Анатомийн бүтцийг нь харахад өөр байдаг. Тираннозавр батаарын ясны өнгө, түүний хадгалагдсан байдлыг харахад Монголын говиос олдсон гэдгийг батлах тодорхой ул мөр бий.
-Тираннозавр батаарыг зөвхөн Монголын говиос л олддог гэдэг. Өөр бусад газраас олдох боломжгүй юу?
-Тийм ээ. Тарбозаврын яс олдсон цорын ганц нутаг дэвсгэр бол Монголын говь. Мэдээж тэр дундаа Монголын өмнийн говиос л олдож байсан. Өмнөговьтой хил залгаа, маш ойр орших Хятадын газар нутгаас ч тарбозаврын яс олдоогүй юм.
-Тираннозавр батаар бусад динозавруудаасаа юугаараа ялгаатай вэ. Онцлог шинжийг нь хэлж өгөхгүй юү?
-Анатомийн бүтцээрээ бусад динозавраас ялгардаг. Тухайлбал, урд хоёр гар нь маш богино. Ер нь, тираннозавр батаар Т-рексээс ч жижигхэн биетэй байдаг. Үүнээс гадна гавлын яснаас эхлээд зарим ясных нь хэлбэр, хэмжээнээс хамаарч тираннозавр батаар гэдгийг нь тогтоож болно.

0 Сэтгэгдэл