Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
10 жилийн өмнө хулгайлагдсан бүсгүйчүүдийг олов

Америкт арваад жилийн өмнө сураггүй алга болсон гурван эмэгтэйг олсон тухай мэдээ жинхэнэ дуулиан тарьж байна. Хулгайлагдсан бүсгүйчүүдийг нууцаар хорьж байсан айлын хөрш нь ажлаа тарж яваад эмэгтэй хүний хашхирах дуунаар хаалгыг нь нээж өгснөөр гурван эмэгтэй суллагдсан байна.

Анх суллагдсан Аманда Берри нь тэр даруй цагдаа руу залгаснаар бусдыг нь чөлөөлжээ. Аманда Берри нь 2003 онд 16 настай байхдаа ажлаа тарж яваад сураггүй болсон. Хоёр дахь эмэгтэй Жина Диезус нь 2004 онд 14 настай байхдаа алга болсон бол гурав дахь эмэгтэй Мишель Найт нь 2000 онд 20 настай байхдаа сураггүй алга болоод эрэн сурвалжлагдаж байжээ.

Хэргийн газар ирсэн цагдаа нар хүн хулгайлсан хэргээр 50, 52, 54 настай гурван эрэгтэйг баривчилсан байна. Энэ гурав ах дүүс байсан бөгөөд нэг нь сургуулийн автобусны жолооч байжээ.

0 Сэтгэгдэл