Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
“Залуучуудыг орон сууцжуулахад авлигад мөнгө төлөх учиргүй”
Монголын Залуучуудын Холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын үндэсний хорооноос Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн зах зээл дээр ажиллаж буй бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, төрөөс тухайн салбарт барьж буй бодлого, авлига, хүнд суртлын нөхцөл байдлын талаар нэгдсэн ойлголттой болж, цаашдын үйл ажиллагаагаа уялдуулж хөгжүүлэх зорилгоор “Залуучуудад зориулсан орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д хийлээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого” илтгэлдээ “залуучууд, залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах асуудлыг төрөөс бодлогын хүрээнд дэмжиж ажиллана, залуучуудыг орон сууцаар хангахад шийдэж болох олон гарц байгаа, үүний нэг жишээ нь түрээсийн байрыг бий болгох юм” гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр хамгийн чухал нь орон сууц авч байгаа залуу хүн авлигад мөнгө төлөх учиргүй гэдгийг удаа дараалан хэлж байв. Тиймээс ч Засгийн газрыг шахаж ажиллуулна гэдгээ онцолсон юм. Тус хэлэлцүүлэгт “Бодлогын хэрэгжилт”, “Эх үүсвэр”, “Орон сууцны эрэлт”, “Оюутны байр”, “Шинэ гэр төсөл”, “Орон нутаг дах орон сууцны асуудал”, “1575-ОССК”, “Авлигагүй орон сууц” төсөл зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэж, залуучуудыг орон сууцжуулах асуудлын талаар өргөн хүрээнд ярилцлаа. Хэлэлцүүлгийн дараа МЗХ-ноос санаачилан хэрэгжүүлэх авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг олон нийтэд харуулах телевизийн реалити нэвтрүүлгийн эхний дугаарууд МҮОНТ-ээр цацагдаж эхлэх аж.
Энэхүү төсөл нь урт хугацааны төсөл бөгөөд 2-4 жилийн хугацаанд явагдах бөгөөд барилгын салбарт бугшсан олон асуудлуудыг нааштай шийдвэрлэх, олон залуучуудыг орон сууцтай болгох томоохон зорилготой юм байна.

0 Сэтгэгдэл