Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өнөөдөр 85 мянган мод тарина
Хаврын уламжлалт “Мод тарих үндэсний өдөр”-ний өдрийн нээлт Сүхбаатарын талбайд өчигдөр нээгдсэн. Нийслэл хотод агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, хуурайшилт гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг шийдвэрлэх арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал билээ. Нэг мод тарьвал нэг насны буян гэж ярьдаг. Тариад орхих бус түүнийгээ тордож, ургуулж чадвал 1 модноос 2 хүн амьсгалах хүчилтөрөгч бий болдог бөгөөд мод нь нүүрстөрөгчийг өөртөө хамгийн ихээр шингээдэг байна. Ногоон хотод эрүүл агаар амьсгалан, нийслэлээ эко хот болгохын төлөө нийслэл хот анх удаа 6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ удаад 85 мянган мод тарих юм. Цаашлаад зөвхөн хот суурин бус Улаанбаатар хотоос гарч буй 4 зүгт 10км ойн зурваст мод тарина. Өдөрлөгийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Хонхтой цэцэрлэг”-т мод тарьж, Ногоон байгууламжаа сэргээх их үйлсэд иргэн бүр идэвхи санаачилгатай оролцохыг уриаллаа.
0 Сэтгэгдэл























