Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Гэртээ хүргэж өгөөч” гэж хэлэн этгүүлээд дээрэмддэг байсан хэрэгтнүүдийг илрүүлжээ
Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 09-ний өдрийн 04 цагийн орчим гудамжинд иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байхад нь гурван залуу араас ирж “...миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас, эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийг илрүүлэх ажлыг хэсгийг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганц нэгээрээ явж байгаа эрэгтэй хүнийг онцлон ажиглаж байгаад 17 настай эмэгтэй Т гэгчийг түүн рүү явуулж “...ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачиж араас нь очиж дээрэмддэг байсан болохыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг хамтран оролцогчоор шалгаж байгаа юм байна.
Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг хамтран оролцогчоор шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
*****
Би одоо том болсон хүүдээ миний хүү тусламж гуйсан охид бүсгүйчүүдэд битгий туслаж байгаарай гэх болохнээ.Муухай хогнууд юмаа.Яалтай нь билээ айн?
2013.05.17
























