Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Б.Нетаняху таван цаг унтахын тулд 127 мянган ам.доллар зарцуулжээ
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху тавхан цагийн нислэгт зориулж 127 мянган ам.доллараар онгоцонд унтлагын тасалгаа засуулснаас шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн оршуулгад оролцохоор Англи руу нисэхдээ л ийм хэмжээний зардал гаргасан аж. Чартерын онгоцонд дөрвөн хана босгож унтлагын тасалгаа бий болгож, бизнес ангиллын 22 суудал нэмж суулгахад ийм зардал гаргасан болохыг Израилийн 10 дугаар суваг телевиз анх нийтэд мэдээлснээс хойш хэвлэлүүдээр шуугиан тарьсан юм. Израилийн эрх баригчид төсвийн зардлаа багасгах хэрэгтэй байна гэж мэдэгдэж, татварын хэмжээг нэмэгдүүлсэн атлаа өөрсдөө ийм үрэлгэн зан гаргаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн алба тайлбарлахдаа Б.Нетаняху ийм өндөр зардал гарсныг огтхон ч мэдээгүй гэжээ. Гэхдээ Б.Нетаняху тансаглалаасаа болж олны шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш. Энэ оны эхээр гэхэд Ерөнхий сайдын албанд зүтгэдэг туслахууд жилдээ 2700 ам.доллараар зайрмаг худалдан авах төсөвтэй байсан нь илэрсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан