Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Башар Асад огцрох бодолгүй байна

Сирийн ерөнхийлөгч Башар Асад ээлжит сонгууль болтол албан тушаалаасаа огцрох бодолгүй байна хэмээн аргентины хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг Associated Press агентлаг дамжууллаа. Түүнийг огцруулах гэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар иргэний дайн болж өргөжин нийтдээ 70 гаруй мянган хүний амь үрэгдээд байгаа юм. Сөрөг хүчнийхэн Асадыг огцруулах асуудлаар яриа хэлэлцээ хийе гэж шаардсаар байгаа ч ерөнхийлөгч өөрөө “ард түмний шийдээгүй асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэхгүй” гэж байна. Тэр бас “Би өөрийнхөө үүргээс татгалзаж зайлдаг тийм хүн биш” гэжээ. 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний явцад сөрөг хүчнийхэн Башар Асад тэргүүтэй засгийн газар хүний эрхийг зөрчиж хүчирхийлэл үйлдэж байна гэж байгаа бол Засгийн газрын талынхан тэднийг барууны болон исламын бүлэглэлийн дэмжлэгтэй зэвсэглэсэн дээрэмчид, алан хядагчид гэж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилд болсн мөргөлдөөн, иргэний дайны улмаас улс орны эдийн засагт учирсан  хохирлыг арилгаж, сэргээхэд ойролцоогоор 28 тэрбум ам.доллар шаардагдана гэж Сирийн Төлөвлөгааний  дэд сайд Абдулла аль-Дардия нэгэнтээ хэлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан