Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-ын цагаачлалын хууль эхний саадаа амжилттай давлаа
АНУ-д хууль ёсоор амьдрах эрхтэй болохын тулд сая сая хүний чих тавин хүлээн буй цагаачлалын хууль эхний саадаа амжилттай давжээ. Сенатын Хууль зүйн байнгын хороо уг хуулийг хэлэлцээд 13-5-аар дэмжиж, Сенатаар ирэх сард хэлэлцүүлэхээр болсон байна. Хэдийгээр цагаачлалын хуульд Сенат, Конгресс гээд хоёр том даваа цаана нь үлдсэн ч гараагаа тун амжилттай эхлүүлсэн ч хуулийг хүсэн хүлээж буй цагаачдын хувьд багахан ч гэсэн итгэл найдвар төрүүллээ. Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн явдалд Ерөнхийлөгч Б.Обама баяр хүргэсэн бол цагаачлалын эрхийн төлөө тэмцэгчид энэхүү мэдээг баяр хөөр болон хүлээн авчээ.
АНУ-д цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлт авчрах энэ хууль батлагдвал одоо тус улсад хууль бусаар амьдарч буй 11 сая хүн “бүртгэлтэй цагаач” гэсэн статустай болох юм.  Хэрэв ийм статустай болж чадвал цаашид АНУ-ын иргэн болох процесс эхлэх боломжтой. 900 гаруй хуудас дамнасан энэ томоохон хууль хууль бус цагаачдад нэг удаагийн маш том боломж олгохын зэрэгцээ Латин Америкийн хууль бус цагаачдын орж ирдэг гол зам болох АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах тухай ч заасан юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан