Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шинэ БОИНГ767-300 анхны нислэгээ Сөүл рүү хийлээ

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ Боинг 767-300ER агаарын хөлөг анхны нислэгээ Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийхээр өнөөдөр 13.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Агаарын хөлгийг агаарын хөлгийн дарга, нисгэгч У.Арвинбуян, хоёрдугаар нисгэгч А.Энхжаргал нар жолоодож байгаа бөгөөд Улаанбаатараас 186 зорчигч аялсан байна. У.Арвинбуян нь 36 жил нислэг үйлдсэн туршлагатай, МИАТ компанийн урдаа барьдаг шилдэг нисгэгчдийн нэг юм.
МИАТ компанийнхан шинэ Боинг 767-300ER агаарын хөлгийн анхны зорчигчдодоо дурсгалын зүйл бэлэглэж, аян замдаа сайн явахын ерөөл өргөлөө.

0 Сэтгэгдэл