Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Францчууд ижил хүйстэн гэр бүлийг эсэргүүцлээ

Францад саяхан баталсан ижил хүйстэн гэр бүлийг дэмжих, тэдэнд хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцэж олон нийтийн жагсаал болж, энэ нь эмх замбараагүй байдал үүсгэснээс хууль тогтоогчид 300 орчим хүнийг баривчлан саатуулсан байна. “Бүх нийтийн төлөөх цуглаан” нэртэй эсэргүүцлийн жагсаалд 150 орчим мянган хүн оролцсон гэж цагдаагийнхан хэлж байгаа бол зохион байгуулагчид болохоор нэг сая гаруй хүн оролцсон гэж байна. Цуглаан дуусах гэж байхад 200-300 хүн бүхий бүлэг залуучууд цагдаагийнхан руу дайрч өдөөн хатгасан уриа хашгиран чулуу, шилээр шидэж эхэлсэн байна. Цагдаа нар аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий цацжээ.
Ижил хүйстэн гэр бүлийг зөвшөөрч, тэдэнд хүүхэд үрчилж болох тухай хуульд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ тавдугаар сарын 18-нд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Франц улс ижил хүйстний гэр бүлийг зөвшөөрсөн Европын ес дэх орон болж байгаа юм.

0 Сэтгэгдэл