Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятадын хакерууд АНУ-ын зэвсэгт хүчний сайтад халджээ
Хятадын кибер гэмт хэрэгтнүүд АНУ-ын зэвсэгт хүчний агаараас эсэргүүцэн хамгаалах системийн 20 орчим сайтад халдлаа гэж Америкийн хэвлэлүүд мэдээлснийг “Ройтер” агентлаг дамжууллаа. Хакерууд зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчинд ашиглаж байгаа төдийгүй, Европын орнууд, Ази, Персийн булангийн орнуудын армид байгаа орчин үеийн цэргийн нисэх онгоц, хөлөг, агаараас эсэргүүцэн хамгаалах системийн талаарх мэдээллийг авч тараасан байж магадгүй байна. Яг хэчнээн удаа нэвтэрч хэдий материал авсныг тогтоогоогүй аж.
Австралийн хэвлэлүүд бас Хятадын зүгээс хакерууд сүүлийн өдрүүдэд австралийн тусгай алба, Батлан хамгаалах яамны мэдээлэл рүү нэвтэрч байгааг мэдээлсэн байна. Тэд Австралийн тагнуулын байгууллагын шинэ албан байрны зураг, гадаад яамны албан тушаалтнуудын жагсаалт зэргийг хулгайлсан гэжээ.
Харин хакерын энэ довтолгооноос болоод Бээжин, Камберра хоёрын харилцаа муудахгүй гэж Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр даваа гарагт  мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан