Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нефть импортлогчид торгуулиа барагдуулж эхэлжээ
Өнгөрсөн онд нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хууль бус хэмээн үзэж ШӨХТГ-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч тухайн үеийн удирдлага, зөвлөлийн гишүүд “Компаниудын үгсэн хуйвалдсан нь нотлогдоогүй асуудал” хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгосон. Харин энэ үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр хэмээн О.Магнай дарга үзэж өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан уг шийдвэрийг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хуульд заасны дагуу тус компаниудыг өмнөх жилийн нийт ашгийн зургаа хүртэлх хувиар тооцолгүй олсон нийт ашгийнх нь 1,5-2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгууль ногдуулсан юм.
Ийнхүү ШӨХТГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Сод Монгол” ХХК, “Петро жамп” ХХК, НИК ХХК, Жаст ойл ХХК, Ойн бирж ХХК, Магнай трэйд ХХК, Шунхлай ХХК ногдуулсан торгуулийг эргүүлэн төлж эхэлсэ. Одоогийн байдлаар “М Ойл” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трейд” ХХК-иуд торгуулийн мөнгөө барагдуулж байгаа аж.
Одоо шүүхийн шийдвэрээр:
“Шунхлай трейдинг” ХХК–ийн 1, 6, 7, 11, 12, 14 хороонд байрлах 6 шатахуун түгээх станцыг битүүмжлэн 19 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан.
“Петрожамп” ХХК-ын бенз маркийн машин,
“Магнай трейд” ХХК-ын Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлалтай үл хөдлөх 4 хөрөнгө, шатахуун түгээх станц 3, конторын зориулалттай 12 давхар барилгыг битүүмжилж, 30 ширхэг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьжээ.
“М Ойл” ХХК-ын лексус 470, 570 машин, БЗД-т байх 5500мкв газрыг битүүмжилсэн байна.
“Ойн бирж” ХХК-ын БЗД, СБД, Налайх дүүрэгт байрлах 4 ШТС-ын захиран зарцуулах эрхийг 2013.03.01-ны өдрөөс түдгэлзүүлж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Za hydlaa shaagad baigaarai yu ch tuluugui bn le shuu
Хамгийн их уншсан