Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Испанийн жигтэй зан үйл
Үүн шиг эрсдэлтэй ёслолд нялх хүүхдээ оролцуулах эцэг эх тийм ч олон байхгүй л болов уу. Харин Испанийн хойд нутгийн Кастрилло де Мурсиа тосгоныхон эрсдлийг үл харгалзан, бяцхан үрсээ эртнээс нааш уламжилж ирсэн ёслолд оролцуулдаг юм. Дэлхийн хамгийн хачин ёс заншлын тоонд ордог энэ зан үйлээр бол хэдхэн сартай нялхасыг тосгоны төв талбайд газар хэд хэдээр нь хэвтүүлээд дээгүүр нь харайдаг ёстой. Хүүхдүүдийн дээгүүр харайдаг хүний Эл Качо гэх бөгөөд түүгээр чөтгөрийг илтгэж байгаа юм. Эл Качо хүүхдүүд дээгүүр харайхад хүүхдийн биед буй муу муухай зүйл бүхнийг үлдэн хөөдөг гэж энэ нутгийнхан итгэдэг байна. Тэртээ 1621 оноос хойш уламжилж ирсэн энэхүү шашны зан үйлийн үеэр нэг ч удаа золгүй явдал тохиолдож байгаагүй ч Испанийн энэ ёслол бусад орны хувьд хачин жигтэй, бас маш аюултай гэж тооцогддог хэвээрээ л байгаа юм. Ердөө 500 гаруйхан хүн амтай энэ бяцхан тосгоныхон ер бусын энэ заншлаараа дэлхий дахинд танигдсан юм.

0 Сэтгэгдэл