Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Прагийн метроны өртөөнүүд усанд автлаа
Чехэд үргэлжилсэн борооны улмаас үер болж олон хотод байдал хүндрээд байгаа бол нийслэл Прагад метроны 50 өртөө усанд автаад байгаа юм байна. Улсын хэмжээгээр голуудын усны түвшин эрс дээшилж ялангуяа өмнөд нутагт улам хүндэрсэн байна. Нийслэл дундуур урсдаг Влатав голоор секундэд 1510 шоо метр ус урсан өнгөрч байгаа нь үерийн аюултай хэмжээ  гэж тогтоосон 1500 шоо метрээс даваад байна. Одоо хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй гэж үзэн эрх баригчид энэ ажилд шаардагдах автобус унааг бэлтгэж байна. Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээг зарим газруудад хязгаарлдаж, Влатав голын ус хоног тутам нэмэгдэж байгаа учраас эрэг орчимд авто машины зогсоол дох машинуудыг өнөөдрийн дотор холдуулахыг анхааруулж байна. Нийслэл Прагад гаднаас хүмүүс нэг их ирэхгүй байх нь дээр гэж бас анхааруулжээ.
Одоо тус улсын 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
2002 онд Чехийн нийслэлд  болсон аймшигт үерийн  үеэр Влатав голоор секундэд 5000 шоо метр ус өнгөрч хотын метро бүхэлдээ усанд автаж байсан юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан