Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Финлянд хүүхдүүдийг хүн болгодог хайрцаг
Финляндад бие давхар эмэгтэйчүүд амаржихынхаа өмнө улсаасаа нэгэн хайрцаг бэлгэнд авдаг уламжлалтай. 75 жилийн өмнөөс тогтсон энэ уламжлал дайны хүнд хэцүү цаг үед ч тасраагүй бөгөөд энэ хугацаанд Финляндад төрсөн дийлэнх хүүхэд тэр л хайрцганд унтаж, хүн болсон түүхтэй. Энэ хайрцагны ачаар 1930-аад оны үед 1000 хүүхэд тутмын 65 нь энддэг байсан Финлянд өдгөө хүүхдийн эндэгдэл хамгийн багатай орон болоод байгаа юм.  
1930-аад онд Финлянд өнөөгийнх шиг баян чинээлэг улс орон болоогүй байсан тэр цаг үед эрх баригчид нь нэгэн ухаалаг шийдвэр гаргасан нь бага орлоготой айл өрхөд мэндлэх гэж буй хүүхдэд зориулан хайрцаг бэлэглэх явдал байв. Хүүхэд унтуулчихмаар аятайхан ч ор дэвсгэргүй ядуу өрхүүдийн хувьд улсаас өгч буй хайрцаг, түүн доторх нярай хүүхдийн хувцас хэрэглэл маш том дэмжлэг болсон нь гарцаагүй. Хайрцагт нярай хүүхдийн хэд хэдэн ээлжийн хувцас, усанд оруулах ариун цэврийн хэрэгсэл, живх, бяцхан хөнжил дэвсгэр, матрас, өвлийн комбинзон, шүд нь ургахаар хазуулах тоглоом,  зурагтай ном, бүр эцэг эхэд нь зориулсан бэлгэвч гээд хэрэгтэй бүхэн багтана. Тэр бүхнийг нь аваад хайрцагт нь хүүхдээ унтуулчихна. Ингэж финлянд хүүхэд бүр яг ижилхэн орноос амьдралаа эхэлдэг заншилтай болж. Эхэндээ зөвхөн ядуу өрх айлуудад өгч байсан хайрцаг 1949 оноос бүх айл гэр бүлд хүрдэг болжээ. Энэ нь явсаар бүх хүн ижил тэгш эрхтэй гэдэг хүмүүнлэг ардчилсан нийгмийн үзэл санааг хамгийн тод томруунаар ард иргэдийн амьдралд батлан харуулсан бэлэг тэмдэг болжээ.
Хайрцгийг авахын тулд бие давхар эмэгтэй зөвхөн дөрвөн сартайгаасаа өмнө эмчийн хяналтад орсон байх шаардлагатай.  Шаардлага хангасан эхчүүдэд хоёр сонголт бий. Нэг нь амаржихаасаа өмнө хайрцаг авах эсвэл 140 еврогийн нэг удаагийн тэтгэмж авах. Гэвч эхчүүдийн 95 хувь нь хайрцгаа авахыг хүсдэг гэнэ. Энэ нь нэгдүгээрт хайрцаг дахь зүйлс 140 еврогоос хавьгүй үнэтэй байдагтай холбоотой. Гэхдээ хамгийн гол нь эцэг эх шигээ, бас бусад бүх финляндчууд шиг хүүхдээ хайрцагт унтуулж хүн болгодог уламжлалыг дуртайяа дагахыг эцэг эхчүүд хүсдэг байна.  Одоо хэдийгээр финляндчуудын амьдрал 70 жилийн өмнөхтэй харьцуулашгүй сайжирсан ч Засгийн газар эхчүүдэд хайрцгаа бэлэглэсээр байгаа бөгөөд эцэг эхчүүд ч энэ бэлгийг дуртайяа хүлээн авдаг байна.
Орчин үеэ дагаад хайрцган дахь эд зүйл жил бүр бага багаар өөрчлөгддөг нь эцэг эхчүүдэд бүр ч сонирхолтой байдаг гэнэ. Тэдэн онд тийм, тийм зүйл өгч байсан одоо харин ийм болж гэлцэн ээж охид, эгч дүүс харьцуулан ярих дуртай гэнэ. 

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ямар аятайхан юм бэ? манайхан ингэдэг болоосой
Хамгийн их уншсан