Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Х.Баттулга сайд цан цохиж хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжааг эхлүүллээ
Хөдөө аж ахуйн бирж энэ оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны арилжаа дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Тус биржийн арилжаа эхлээд өнөөдөр яг хоёр сар болж байна. Гурав дахь сарын арилжааг ҮХАА-н сайд Х.Баттулга эхлүүллээ. Тэрээр арилжааны цан цохихын өмнө “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийг эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад оруулж ХАА-н бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалтыг зохистой болгох, үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгоно.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх дотоод, гадаадын нөлөөллийг эрс багасгах давуу талтай юм. Мөн цаашид боловчон хүчин бэлтгэх, түүхий эдийн тээвэрлэлт гэх мэт анхаарах асуудал олон байгаа” хэмээн хэлэв.
Зүүн гурван аймгийн хэмжээнд ноолуурын арилжаагаар эхэлсэн бөгөөд Монголын Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны төлөөлөл болон бусад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан нийт 32 компани биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үүрэгтэй оролцжэ.
Өнөөдрийн байдлаар тус биржээр дамжин 4286.0 тн   ноолуур, 24 тн тэмээний ноос буюу 260 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан