Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Францыг шуугиулсан хурим
“Парисын дарь эхийн сүм”-д гардаг шиг эвгүй царай зүстэй, ганцаараа өтөлсөн нэгэн хижээл эртэй Парист үл хөдлөх хөрөнгийн төлөөлөгчөөр ажилладаг залуу бүсгүй гэрлэсэн явдал хэдэн жилийн өмнө Францыг шуугиулж байлаа.  Марсел Амфукс гэж насныхаа төгсгөлд хуримаа хийсэн тэр эрэгтэй амьдралаа уулын мухарт, гэрэл цахилгаан ч үгүй газарт өнгөрүүлсэн нэгэн бөгөөд түүнд байгаа цорын ганц зүйл нь эртнээс өвлөгдөн ирсэн бэлчээр газар л байжээ. Энэ л газартаа гоонь амьдралаар насыг барсан тэрээр гэнэт л хотоос ирсэн залуухан бүсгүйтэй суух болсон нь ойр хавийнхныг нь гайхашруулж, түүний суусан Сандрини Девиллардыг газарт нь шунасан гэж шуугилдаж байв. Гэвч газрын эзэн энэ бүхнийг үл тоон хуримаа хийжээ. Гэтэл хуримаас хойш хэдэн сар ч бололгүй тэрээр машины осолд орж нас барсан байна. Машиныг эхнэрийнх нь найз жолоодож явсан гэдэг.

Энэ явдал олон нийтийн хардлагыг бүр лавшруулж, тэр хүүхэн зөвхөн газрыг нь өөрийнхөө нэр дээр авах гэж хуримаа хийж, бүр энэ золгүй явдлыг зохион байгуулжээ гэж бодоход хүргэсэн юм.
Олны таамагласнаар, магадгүй бүсгүйн хүсэн хүлээж байснаар Марсел гэрээслэлдээ эзэмшил газраа эхнэртээ өвлүүлэхээр үлдээсэн болов уу гэж хүн бүр бодож  байсан ч  саяхан гэрээслэлийг олон нийтэд ил болгоход тэрээр залуу гэргийдээ юу ч үлдээгээгүй нь тодорхой болжээ. Харин үүний оронд газрыг нь түрээслэн амьдарч байсан хүмүүст гэрээслэн үлдээсэн байж. Тиймээс хоосон хоцорсон бэлэвсэн эхнэр одоо шүүхэд хандаж, газраас нь хувь эзэмших хүсэлтээ илэрхийлэх байх хэмээн хэвлэлүүд бичиж байна.

 Учир нь, анхнаасаа түүний сонирхол зөвхөн энэ газар л байсан гэж нутгийн иргэд ярьж байна. Тэрээр анх энэ газрыг худалдан авах санал тавихаар Марселтай уулзаж танилцсан ч тэрээр татгалзсан байна. Харин үүнээс төдий л удалгүй бүсгүй газрын эзний толгойг эргүүлж дөнгөсөн бөгөөд түүнтэй хуримаа хүртэл хийсэн боловч газрыг бас л авч чадсангүй. Одоо түүнд хуулийн дагуу заргалдах л үлдлээ гэж хэвлэлүүд шуугьж байна.

0 Сэтгэгдэл
ene huuhnuudiin shunliig yah we? Tegeed hunii amiig sanaataigaar honooson geed horij boldoggui yum baihdaa.
Хамгийн их уншсан