Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Опра Уинфри музейд 12 сая ам.долларын хандив өргөв
Телевизийн хөтлөгч Опра Уинфри Вашингтон дахь Африк Америкийн түүхийн музейд 12 сая ам.доллар хандивлажээ. Гэхдээ тэрээр энэ мөнгийг нэг дор бүгдийг нь хандивлаагүй бөгөөд өнгөрсөн жилүүдэд хэсэг хэсгээр нь өгсөөр хамгийн сүүлд нэг сая ам.долларын хандив өгснөөр 12 саяд хүрсэн байна.  2015 онд нээгдэх энэхүү музей Африк гаралтай америкчуудын түүхийг  боолчлолын үеэс XXI зуун хүртэл өгүүлэх бөгөөд хамгийн том хандивлагч Опра Уинфригийн нэрэмжит 35 хүний суудалтай театртай байх ажээ.  Африк гаралтай бүсгүйчүүдээс тэрбумтны зиндаанд хүрч, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсны хувьд Опрагийн намтар түүх ч музейн үзмэрийн нэг хэсэг болох юм байна.
Нийтдээ 500 сая ам.доллараар босч буй Африк Америкийн түүхийн музейн зардлын тал хувийг Холбооны Засгийн газраас гаргасан бол үлдсэн хувийг нь хувь хүмүүсийн хандив дэмжлэгээр бүрдүүлж байгаа аж. Үүнээс хамгийн том хандив өргөсөн хүн нь Опра Уинфри юм. Америкийн түүхэнд  түүн шиг музейд ийм өндөр хандив өгч байсан тохиолдол үгүй.  
Африк Америкийн музей нээгдсэнээр Вашингтон ДС-гийн Смитсониан 19 музейтэй болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан