Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хүн амын хөдөлмөр эрхлэх бодлогыг шинээр боловсруулна
Манай улс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 1992 оноос эхлэн мөрдөж эхэлжээ. Гэвч энэ нь өнөөгийн цаг үетэйгээ тохирохгүй болсон байна. Тиймээс Хөдөлмөрийн сайд Я.Санжяматав тушаал гаргаж, “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Тэрээр, “Хүн амын 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны иргэдтэй манай улсын хувьд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг баримтлана гэдэг цаг үетэйгээ нийцэхгүй байгааг олон жишээ харуулж байна. Тиймээс төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, бусад хууль тогтоомжтойгоо уялдуулан өөрчлөх нэн шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд манай улс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо дорвитой өөрчлөөгүйгээс энэ салбарын бодлого хоцрогдсон. Тиймээс Хөдөлмөрийн яам “Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж, салбарын ТББ болон, эрдэмтдийн санааг тусган нэгдсэн нэг салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй байна” гэв.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн Засгийн газрын үед өргөн барьсан Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг эргүүлэн татжээ. Харин шинээр батлах бодлогын баримт бичгийг ЖДҮ, Мэргэжлийн боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэх мэт салбарын бүхий л хууль тогтоомжтой нийцүүлэх юм байна. Баримт бичгийг боловруулах ажлын хэсгийг Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг ахалж, төслийг төслийг УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар өргөн барих гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан