Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Ц.Элбэгдорж: Та бүхэн хотоо, харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа нийлээд улс орноо хөгжүүлье
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 14-ний 13:00 цагт Соёлын төв өргөөнд зам талбайн үйлчлэгчидтэй уулзлаа.
Нэр дэвшигчтэй хамт УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар хүрэлцэн иржээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулж, өдөр бүр цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй ажилладаг хот тохижилт үйлчилгээний ажилтнууд та бүхэн юуны өмнө талархал илэрхийлье. Мөн хотынхоо ногоон байгууламжийг арчилж торддог цэцэрлэгчид болон байрны жижүүрүүд маань хүртэл хүрэлцэн ирсэнд талархаж байна.
Намайг нийслэл хотын удирдлагад очиход төрийн тэргүүн дуудаж уулзаад олон үүрэг даалгавар өгсөн. Үүний дотроос хотын тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээ, орон сууц, нийгмийн халамжийн асуудалд онцлон анхаарахыг сануулсан билээ. Бид энэ зааврын дагуу “шар хантаазтан”-уудынхаа төлөө өнөөг хүртэл ажиллаж, харьцангуй бага хугацаанд чамгүй ажил амжуулсныг та бүхнийхээ өмнө тайлагнан ярихад таатай байна” хэмээв.




Хотын дарга үгээ хэлсний дараа тохижилт үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл болсон таван хүн нэр дэвшигчид хандан санал хүсэлт, асуултаа тавьлаа. Тэдний санал хүсэлтийн дунд цалин хөлсөө нэмүүлэх, нийгмийн халамжаа сайжруулах, орон сууц, хүүхдийн сургалтын төлбөр, сургууль цэцэрлэгийн асуудал зонхилж байв. Үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж, сонгуулийн ажилд нь амжилт ерөөснөөр санал хүсэлтийн цаг дууслаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хотын өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгах энэ хүнд хэцүү, цаг наргүй ажлаа орхин зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Хотын шинэ удирдлагууд та бүхний цалин орлого, нийгмийн халамж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх асуудлыг онцгой анхааран ажиллаж байгаа. Түрүүн Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтан цалин бага байгааг хэлсэн. Та бүхний цалин яагаад бага байна гэвэл хөдөлмөрийн хөлсний үнэлгээг 5-6 жилийн турш өөрчлөөгүй. Бидний идэх хоол хүнс, мах, хэрэглэх цахилгааны үнэ нэмэгдээд байхад та бүхний ажлын хөлсийг нэмээгүй байна. Тийм учраас ойрын хугацаанд энэ үнэлгээг нэгдсэн байдлаар өөрчилж, та бүхний цалинг нэмэхээр төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна. Энэ ажлын хүрээнд тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалинг 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд доод тал нь 50 хувиар нэмсэн. Энэ бол дөнгөж эхлэл бөгөөд та бүхний дундаж цалин ойрын хугацаанд 800 мянган төгрөгт хүрэх учиртай юм.
Мөн хотын тохижилт үйлчилгээний ажилтнууд дотор нийслэлийн захиргаанаас уралдаан зарлаж, хамгийн сайн ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгаж чадсан дүүргийн хамт олныг гадаадад аялуулахаар шийдсэнийг би хувьдаа ихэд дэмжиж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард та бүхний ажлыг дүгнэж, нийслэлийн зүгээс энэ амлалтаа биелүүлэхэд нь би дэмжиж ажиллана.
Та бүхний хүүхдүүдийг амралт зусланд үнэгүй явуулах асуудлыг би анхаарч ажиллана. Тохижилт үйлчилгээний ажилтнуудын хувцас хэрэглэл, хөдөлмөрийн багаж хэрэгслийг сайжруулахын тулд хотын зүгээс дөрвөн тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ ажлыг бид дэмжиж, та бүхний хувцас хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах болно. Засгийн газраас саяхан гаргасан 800 тэрбум төгрөгний орон сууцны зээлд та бүхнийг өргөнөөр хамруулах болно.



Ногоон байгууламжийн тал дээр би өөрөө ч онцгой анхаарч ирсэн. Бид мод тариад орхих биш ургуулахад онцгой анхаарах нь зүйтэй. Тийм учраас бид мод ургуулахад нийтээрээ анхаарах нь чухал байна.
Эцэст нь хэлэхэд өнөөдөр би та бүхэнд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүссэн юм. Юу гэвэл та бүхэн хотоо цэвэрлээрэй. Харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа улс орноо цэцэглэн хөгжүүлье гэж уриалах гэсэн юм” хэмээв.
 
Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтад оролцсон иргэдтэй хамт Эзэн Чингисийн хөшөөний өмнө зургаа татууллаа.

0 Сэтгэгдэл
Odoo ingeed avilgachdiin gart baigaa mongig ard tumendee zarcuulaad ireheer humuusiin uzel bodol ch oorchlogdoj yund ch havchigdaj sanaa zowohgui,, oodrog saihan humuus nemegdej baina shuu..
Хүүхдийн баяраар Бат-Үүл дарга хот тохижолтын ажилтнуудын хүхдүүдийг зусланд амраах шийдвэр гаргасанд их баярлаж байна. ТҮК-хний цалинг нэмсэн засаг төрдөө бачрлалаа.
Bodit zuild anhaaarlaa handuulj bodit zuiliig l hiitsgeey ldee, ymar avraga shig gar ner tsever geed ywj bga bish tsever bailaa gedd yahin avilgachdiig eserguutsej chadahgui bol hend ch hereggui hog bolood l ulden..
Bodit zuild anhaaarlaa handuulj bodit zuiliig l hiitsgeey ldee, ymar avraga shig gar ner tsever geed ywj bga bish tsever bailaa gedd yahin avilgachdiig eserguutsej chadahgui bol hend ch hereggui hog bolood l ulden..
Bodit zuild anhaaarlaa handuulj bodit zuiliig l hiitsgeey ldee, ymar avraga shig gar ner tsever geed ywj bga bish tsever bailaa gedd yahin avilgachdiig eserguutsej chadahgui bol hend ch hereggui hog bolood l ulden..
Энэ уулзалтанд очиж сонссон. Үнэхээр юм хийсэн гэдгийг нь ухаарсан. Элбэгээ ерөнхйилөгч насаараа л улс төрд зүтгэж явлаа тэгтэл зүгээр нэг бөх улс төрийн тавцан дээр гарч ирчээд өрсөдөөд байж байдаг бодохоор уур хүрэх юм аваргад хэмжээндээ л байх хэрэгтэй ш дээ хүн.
элбэгдорж торойн оо торойн оо. Нөгөө 2ийг нь бодохоор угаасаа ойлгомжтой л байгаам даа. Нэг нь бөхөөс өөр юмгүй нөгөөх нь энхбаярын хамсаатан тэгэд л ойлгомжтой
Зөв шүү. тэд бол Их хотын минь хөгжилд хамгийн бодитой хувь нэрээ оруул байгаа хүмүүс. энэ хүмүүсийг анхаарч туслах хэрэгтэй. ерөнхийлөгчөө дэмжиж байна аа
Хамгийн их уншсан