Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Гадаадад санал өгөх иргэдийн 68,2 хувь нь саналаа өгчээ
Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийнхээ саналыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд авч дуусаад байгаа юм. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Гадаад байгаа иргэдийн санал авах комиссын дарга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Цогтсайхан нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий насны иргэдийн саналыг авч дуусч, ирцийн мэдээгээ СЕХ-оо танилцуулав. Сонгуулийн 39 салбар комисст 6478 иргэн бүртгүүлснээс 6233 сонгогч сонгууль өгөх нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Үүнээс 4248 сонгогч санал өгсөн нь сонгуулийн ирц 68.2 хувьтай байгаа аж. Гадаадад улсаас санал өгсөн иргэдийн саналыг энэ сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналтай хамтад нь тоолох аж. Өнгөрсөн УИХ-ын сонгуультай харьцуулахад санал өгсөн иргэдийн тоо 50 гаруй хувиар нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Хамгийн олон хүн санал өгсөн орон нь ОХУ 750 бол удаах нь АНУ, БНСУ-д байгаа иргэд сонгуульд идэвхитэй оролцжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан