Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Их наймын удирдагчдын зангиагүй уулзалт эхэллээ
Дэлхийн их найман гүрний удирдагчид албархаг зангаа зангиатайгаа хамт тайлж орхиод Хойд Ирландын таван одтой Лоу Эрнегийн тансаг амралтын газарт тухалж байна. Гэхдээ тэд энд амрах гэж ирсэнгүй. Сири, Ливи гээд дэлхий дахины санааг чилээсэн асуудлаас эхлээд олон улсын худалдаа, эдийн засаг зэрэг томоохон сэдвээр ярилцахаар хуран цуглараад байна. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, ОХУ гэсэн найман орны удирдагчдаас гадна Хосе Мануэл Барросо, Херман ван Ромпэй гээд Европын холбооны лидерүүд Лоу Эрнед хүрэлцэн ирээд байгаа юм. Европын орнуудын хувьд АНУ-Европын худалдаа, эдийн засгийн талаар яриа өрнүүлэх сонирхолтой байгаа ч уулзалтын сэдвийг ерөнхийдөө Сирийн тухай асуудал давамгайлах шинжтэй байна.

Гэхдээ оролцогч талууд Сирийн талаар байр суурийн зөрүүтэй байгаа нь уулзалтын өмнө тодорхой байсан юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаа бол ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин  дайсан этгээдийнхээ биеийн эрхтэнийг идэж байгаа харгис хэрцгий хүмүүст зэвсэг өгнө гэдэг ямар аюултай болохыг Лондонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр олон улсад анхааруулсан юм. Ямартай ч дэлхийн удирдагчид байр суурийн зөрүүгээ арилгаж, нэгэн шийдэлд хүрэхийн тулд зөвлөхүүдээ хаалганы цаана орхиод аравуулаа нэг өрөөнд, нүүр нүүрээ харан ярилцаж, хоёр өдрийг өнгөрүүлнэ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан