Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Ч.Эрдэнэбат: Манай үйлдвэр өдөрт 500-600 кг утас үйлдвэрлэж байгаа

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо 200 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэн даавуу үйлдвэрлэхээр ажиллаж байна. Манайх дотооддоо сурагчийн дүрэмт хувцас оёх гэхээр түүхий эд болох даавуу байдаггүй учраас урд хөрш болон бусад улсаас ханган нийлүүлдэг. Тиймээс даавуугаа ч, ажлын хувцас хэрэглэлээ ч дотооддоо үйлдвэрлэх боломж бий болгох үүднээс Төв аймгийн Зуунмод суманд “Могол ноос” нэртэй даавууны үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.
Тус үйлдвэр дотооддоо даавуу үйлдвэрлэж, бөс бөсөн бүтээгдэхүүний хэрэглээг хангах зорилт тавин ажиллаж байгаа аж. Тэд ноолуур, ноос хоёр хольж мөн орц найрлагыг нь өөрчлөн хэд хэдэн төрлийн даавуу үйлдвэрлэж үзсэн байна. Даавуу үйлдвэрлэх нарийн технологи Монголд анх удаа орж ирсэн учраас Солонгосчуудтай хамтарчээ. Төв аймгийн Баянцогт суманд тус үйлдвэрийн ноос боловсруулах, угаах, самнах үйлдвэр бий. Тэндээс түүхий эдээ татаж утас үйлдвэрлэж эхэлсэн байна.

Энэ талаар тус үйлдвэрийн захирал Ч.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Жилд хэчнээн мянган тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Монгол ноосыг хэрхэн ашиглавал хамгийн сайн чанарын утас гаргаж болох талаар жил хагасын турш судалсан. Манай үйлдвэр хоногт 2-3 тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор өдөрт 500-600 кг утас үйлдвэрлэж байна. Туршилтын хугацаа дуусч байгаа. Манайд ноосоор ихэвчлэн хивс, эсгий хийж байна. Харин бид даавуу хийхээр тодорхойллоо. Даавуу хийх утсаа хийгээд эхэлчихсэн. Бид эхний ээлжинд сурагчийн болон төрийн албан хаагчдын дүрэмт хувцас хийнэ. Үүнд 2.5 сая мянган метр даавуу шаардлагатай байгаа. Тэгэхээр манайхан тийм хэмжээний даавуу үйлдвэрлэх юм. Үүний дараа иргэдийн хэрэгцээнд зориулан 100 хувийн ноос, ноолуурын хольцтой даавуу  хийх зорилготой байна. Энэ жил гарч буй утас болон “Монгол нэхмэл”, “Эрдэнэт” хивс компанийн үйлдвэрлэж буй даавуугаар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг хийхээр төлөвлөлөө.

-Дотооддоо утас нийлүүлж эхэлнэ гэсэн. Хэдийнээс бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах вэ?
-Утсаа үйлдвэрлээд БНСУ руу гаргаж, даавуу үйлдвэрлэж авчирсан. Одоо БНСУ-аас зургаан тонн даавуу ирж байгаа. Цаашид өөрийнхөө материаллаг баазыг түшиглэн даавууны үйлдвэрээ барина. Засгийн газраас хэрэгжүүлэх зээл тусламж батлагдвал даавууны үйлдвэрийн барилгын ажлыг энэ зунаас эхлэхээр төлөвлөөд байна.

-Жилд 450-500 мянган тонн даавуу үйлдвэрлэнэ гэсэн. Хэдий хугацаанд ийм хэмжээний даавуу үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах юм бэ?
-Ирэх оны хоёрдугаар сард даавууныхаа үйлдвэрийг ашиглалтад оруулна. Тэр үед дотоодын хэрэгцээний даавууг хангалттай үйлдвэрлэнэ. Даавууны үйлдвэр 2014 онд гэхэд ашиглалтад орно.

0 Сэтгэгдэл
танайхтай яаж холбоо барих вэ. манайх жилдээ 30 орчим сая төгрөгөөр даавуу худалдаж авдаг.
Амжилт
Хамгийн их уншсан