Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Оросоос 18,2 тэрбум ам.доллар явуулжээ

Орост ажиллаж байгаа хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын хөдөл­мөрийн цагаачид энэ жил ар гэр рүүгээ 18,2 тэрбум ам.доллар явуулсан нь түүхэн дээд амжилт тогтоожээ.
Гадаадын цагаачдынхаа тоогоор манай хойд хөрш Америкийн дараа дэлхийд хоёрдугаар бичигддэг. Орост ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын иргэд. Тэдний Орост цалин хэлбэрээр олж нутаг руугаа явуулсан мөнгөний хэмжээ нь ОХУ-ын ДНБ-ий 0,93 хувь болжээ. Харин энэ мөнгийг хүлээн авч байгаа улсуудын хувьд эдийн засагт нь асар  их нэмэр болдог. Тухайлбал, орост “халтуур” хийж байгаа цагаачдын явуулсан мөнгө Тажикийн ДНБ-ий 50, Киргизийн ДНБ-ий 30, Молдавын ДНБ-ий 15 хувийг бүрдүүлдэг.
Явуулдаг мөнгөний хэмжээ нь Оросын эдийн засгийн үзүүлэлт сайн жилүүдэд огцом нэмэгдээд, өсөлт удаашрах үед эрс багасдаг. Учир нь хөдөлмөрийн цагаачдын дийлэнх нь барилга гэх мэт цалин багатай салбаруудад ажилладаг аж.
Харин гадаадад ажилладаг оросуудын нутаг руугаа явуулдаг мөнгөний хэмжээ жилд дунджаар ОХУ-ын ДНБ-ий 0,17 хувь буюу 3,29 тэрбум ам.доллар байдаг. Тэгээд ч Орос дахь ажилгүйдлийн төвшин хэзээ ч байгаагүй доогуур байгаа аж.
 
0 Сэтгэгдэл
Манай 50,0 мянга шахам иргэн урт богино хугацаагаар тэнд ажиллаж ажил амьдралаа залгуулдгыг манай томчууд мэддэг болов уу.
Хамгийн их уншсан