Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Кевин Радд дахин Австралийн Ерөнхий сайд боллоо
Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард өчигдөр суудлаасаа огцорч, улс төрийг орхиж байгаагаа зарласны дараа Хөдөлмөрийн намын өөр нэг лидер Кевин Радд түүний халааг авч, Ерөнхий сайд боллоо. Нэгэн цагт Жулия Гиллардад Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгч байсан Кевин Радд ийнхүү Засгийн газарт эргэн ирсэн нь удахгүй болох парламентын сонгуулийн өмнө Хөдөлмөрийн намын хийж буй улс төрийн томоохон тоглолт юм. Ирэх есдүгээр сард болохоор товлогдсон сонгуульд эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдал хүлээх ихээхэн магадлалтай байгаа учир ийнхүү өөрсдийн нүүр царай болсон удирдагчаа солилоо.
Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой зэрэгцэн сөрөг хүчний удирдагч Тони Эббот мэдэгдэл хийж, сонгуулийг товлосон хугацаанаас нь ч наана даруйхан хийх хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Австраличууд сонголт хийх гэж эрмэлзэж байна. Австраличууд энэ хүндэтгэл үл хүлээсэн парламентад сэтгэл маш дундуур байна” гэжээ.
Хатагтай Гиллард 2010 онд Ерөнхий сайд болсноос хойш гурав дахь удаа суудал нь дэнжигнэсний эцэст ийнхүү намынхаа ирээдүйг харж, улс төрийн карьераа орхихоор шийдэв бололтой. Хэдийгээр Жулия Гиллард, Кевин Радд хоёр хоорондоо ихээхэн өрсөлдөөн сөргөлдөөнтэй байдаг боловч К.Радд тангараг өргөснийхөө дараа мэдэгдэл хийхдээ түүнийг хэт их ухаантай, сэтгэлийн асар их хүч тэнхээтэй эмэгтэй гээд Засгийн газартаа цөөнхийн байр суурьтай байсан хэрнээ маш их ололт амжилтад хүрсэн хэмээн магтжээ. Ноён Раддын хувьд Ж.Гиллардаас хавьгүй өндөр рейтингтэй яваа бөгөөд түүний удирдлага дор Хөдөлмөрийн нам сонгуульд илүү амжилт үзүүлнэ гэж найдаж байна.
Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард өчигдөр суудлаасаа огцорч, улс төрийг орхиж байгаагаа зарласны дараа Хөдөлмөрийн намын өөр нэг лидер Кевин Радд түүний халааг авч, Ерөнхий сайд боллоо. Нэгэн цагт Жулия Гиллардад Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгч байсан Кевин Радд ийнхүү Засгийн газарт эргэн ирсэн нь удахгүй болох парламентын сонгуулийн өмнө Хөдөлмөрийн намын хийж буй улс төрийн томоохон тоглолт юм. Ирэх есдүгээр сард болохоор товлогдсон сонгуульд эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдал хүлээх ихээхэн магадлалтай байгаа учир ийнхүү өөрсдийн нүүр царай болсон удирдагчаа солилоо. Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой зэрэгцэн сөрөг хүчний удирдагч Тони Эббот мэдэгдэл хийж, сонгуулийг товлосон хугацаанаас нь ч наана даруйхан хийх хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Австраличууд сонголт хийх гэж эрмэлзэж байна. Австраличууд энэ хүндэтгэл үл хүлээсэн парламентад сэтгэл маш дундуур байна” гэжээ.
Хатагтай Гиллард 2010 онд Ерөнхий сайд болсноос хойш гурав дахь удаа суудал нь дэнжигнэсний эцэст ийнхүү намынхаа ирээдүйг харж, улс төрийн карьераа орхихоор шийдэв бололтой. Хэдийгээр Жулия Гиллард, Кевин Радд хоёр хоорондоо ихээхэн өрсөлдөөн сөргөлдөөнтэй байдаг боловч К.Радд тангараг өргөснийхөө дараа мэдэгдэл хийхдээ түүнийг хэт их ухаантай, сэтгэлийн асар их хүч тэнхээтэй эмэгтэй гээд Засгийн газартаа цөөнхийн байр суурьтай байсан хэрнээ маш их ололт амжилтад хүрсэн хэмээн магтжээ. Ноён Раддын хувьд Ж.Гиллардаас хавьгүй өндөр рейтингтэй яваа бөгөөд түүний удирдлага дор Хөдөлмөрийн нам сонгуульд илүү амжилт үзүүлнэ гэж найдаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Эмээ
Хэзээ манайд ийм соёлтой сайхан улс төр цэцэглэх бол оо.
2013.06.27
























