Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
БАЙР ЗАРАХАД ТАМХИНЫ ҮНЭР МУУГААР НӨЛӨӨЛДӨГ
Хүмүүсийг байр худалдан авахад хараа төдийгүй үнэр чухал үүрэгтэй байдаг гэдгийг сэтгэл зүйчид тогтоожээ. Хараад сэтгэлд  таалагдсан байрыг сонирхож явахад дотор нь эвгүй үнэртэй байвал худалдан авагчид таагүй сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим тохиолдолд худалдан авахаас эрс татгалздаг аж.
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад хамгийн сөргөөр нөлөөлдөг зүйл тамхины нигшсэн үнэр, муур ба нохойны шивтэрийн үнэр байдаг гэдгийг олон тооны судалгаа харуулав. Харин жигнэмэг, талх, нарийн боовны таатай үнэрийн нөлөөгөөр тухайн байр хэдийн тохижоод тухлаад авсан эзэнтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Ийм тохиолдолд өөр хүн тохижсон, тухалсан байрны эзнээр өөрийгөө төсөөлж чаддагүй тул авах эсэх дээрээ маш их эргэлзэж гол төлөв аваагүй гэсэн шийд гаргадаг гэнэ.
Тэгэхээр шинэ цэцэг, ногооны үнэр хамгийн тохиромжтой гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Ийм зөвлөгөөг санаанаасаа зохиочихоогүй тодорхой төрлийн үнэр хүний сэтгэхүйд ямар нөлөө үзүүлдгийг судалдаг мэргэжилтнүүд өгсөн гэдгийг онцлох хэрэгтэй.
Ер нь, цэвэрхэн, таатай үнэр хүний сэтгэл санааг сэргээж өөдрөг болгодог. Харин таагүй үнэр сэтгэл санааг ямагт гутралд оруулдаг болохоор үнэхээр аль ч талаас авч үзсэн илэрхий давуутай байр байлаа ч худалдан авагч сонирхохоо байдаг.
Тиймээс байраа өөрт ашигтай, хурдан зарахыг хүсч байгаа хүн юуны өмнө тэнд шингэсэн элдэв таагүй үнэрийг арилгах арга олох хэрэгтэй. Нэг хурц үнэрийг өөр нэг хурц үнэрээр дарах биш заавал арилгах гэдгийг судлаачид онцолж байна. Тухайлбал, тамхины үнэр ханын цаасанд шингэдэг болохоор цаасыг цэвэрлэн арчаад цэвэр агаар удаан хугацааны туршид оруулах хэрэгтэй. Нохой, муур гэх мэт гэрийн тэжээвэр амьтадын үнэрийг дарахын тулд хэвтэр байсан газар зэргийг маш сайн угааж цэвэрлэх гэх мэт. Байр зарахад зуучилдаг компаниуд, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үүнийг анхаарахад илүүдэхгүй.

Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан