Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бутаны төмөр зам өргөн царигтай байсан бол хятадууд халдахгүй

Хятадын Ардын чөлөөлөх арми Бутаны газар нутгийн гүнд цэргийн гурван бааз байгуулж, туг далбаагаа хатгаад байгаа тухай Энэтхэгийн тагнуулын эх сурвалж мэдээллээ. Хятадын цэргүүд өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс хойш тэнд байрлаж байгаа гэнэ. Байрлаад зогсохгүй хоёр ч хэсэг газарт хяналт тогтоож, түлш тээвэрлэж явсан тухай тагнуулын мэдээлэл байна. Энэ талаар Бутаны эрх баригчид, засаг захиргаа юу ч дуугарахгүй, дотоодын хэвлэлүүд ч нь таг чимээгүй байгаа ч Хятадыг Бутан руу нэвтрүүлэх өөрийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй, аюулгүй байдалд нь заналхийлж мэдэх учир Энэтхэгийн тал энэ талаар олон улсад мэдээлж байна.
Энэтхэг дэх Бутаны Элчин сайдын яам гэхэд “Манайх Хятадтай хилийн асуудлаа яг таг тохиролцоогүй байгаа учраас энэ талаар ярих ямар ч боломжгүй” хэмээн мэдэгдэж байна.
Хятад-Бутан хоёр улс хоорондоо 470 километр урт үргэлжлэх хилээр зааглагддаг боловч түүний 25 хувь нь одоо хүртэл эцэслэн тогтоогдоогүй, ямар газар нутаг аль улсынх нь хил хязгаарт багтах нь тодорхойгүй байдаг. Хил тогтоох асуудал сунжирсаар, бутанчууд ч энэ асуудалд удаан хойрго хандаж байгааг ашиглаад Хятадын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү цэрэг арми чөлөөтэй нэвтрүүлж, байрлуулах явдал нэг биш удаа гарч байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын үеэр Хятадын цэргүүд Бутаны нутаг дэвсгэрт байрлаж байгаад бүр аравдугаар сарын 5-нд гарсан. Ингээд гарахдаа тэр буудалласан газраа өөрийн эзэмшлийн газар нутаг хэмээн зарласан байна. 2010 онд газар нутгийн хэмжээ нь 46500 хавтгай дөрвөлжин километр гэж тооцогдож байсан Бутаны нутаг дэвсгэрээс хойд хэсгийнх нь 8229 хавтгай дөрвөлжин километрийг Хятад өөрийн эзэмшил хэмээн зарласнаар одоо тус улсад ердөө 38390 хавтгай дөрвөлжин километр л “үлдээд” байгаа юм.
Хэрвээ хилийн маргаанаа Бутан яаралтай шийдвэрлэж авахгүй бол газар нутгийнхаа 10 хувь буюу өмнө байсан 46500-гийн 4500 хавтгай дөрвөлжин километрийг нь Хятадад алдаж болзошгүй гэж энэ талаар судалдаг доктор Говинда Ризал мэдэгдсэн байна.
Ер нь, Хятад хил залгаа оршдог 14 улс орноос аль болох газар нутгийг өөрийн талд шилжүүлэх гэж хичээдэг. Тэд Бутанд өөрсдийн “дураар” цэргээ оруулж “хүчээр” нэг үзэхийн хажуугаар тус улсад ЭСЯ нээж, Консулын газрыг нь Хонконгт нээх, төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр “сайн” харилцаа тогтоох гэж эрмэлзэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор төмөр замын асуудал маш хурц тавигдаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь, аливаа нэг улс руу дайран орсон армийн анги нэгтгэлүүд араасаа хангалт авах зайлшгүй шаардлагатай байдаг. Зэвсэг, сум, хоол хүнс гээд дайны ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зүйлээр хангах ёстой.
Машинаар тэр их хангамжийг хүргэж дийлэхгүй, онгоцоор бол үнэтэй. Тиймээс төмөр зам л хамгийн тохиромжтой болж таардаг. Хэрэв Бутан өргөн царигтай төмөр замтай байсан бол Хятадын армийн ангиуд яагаад ч тэнд кэмп байгуулан тухлах боломжгүй гэж ажиглагчид үзэж байна.
яахаараа ингэж худлаа бичдэг байнаа. Тэр бутанд чинь нарийн төмөр зам битгий хэл төмөр зам ч байхгүй уул улс. Худлаа хүмүүсийн толгойг эргүүлэхээ болиоч
Өргөн төмөр зам гэхээр тэгээд Оросоос вагонуудаа авах уу? Орос манай хоёрт л байдаг гээ биз дээ. ккк
Хятад гэдэг ийм л орон доо,Хаана ч очсон амархаан эзэн суучих хүмүүс. Ичих булчирхай бол байхгүй байхаа.

Хятадын Ардын чөлөөлөх арми Бутаны газар нутгийн гүнд цэргийн гурван бааз байгуулж, туг далбаагаа хатгаад байгаа тухай Энэтхэгийн тагнуулын эх сурвалж мэдээллээ. Хятадын цэргүүд өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс хойш тэнд байрлаж байгаа гэнэ. Байрлаад зогсохгүй хоёр ч хэсэг газарт хяналт тогтоож, түлш тээвэрлэж явсан тухай тагнуулын мэдээлэл байна. Энэ талаар Бутаны эрх баригчид, засаг захиргаа юу ч дуугарахгүй, дотоодын хэвлэлүүд ч нь таг чимээгүй байгаа ч Хятадыг Бутан руу нэвтрүүлэх өөрийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй, аюулгүй байдалд нь заналхийлж мэдэх учир Энэтхэгийн тал энэ талаар олон улсад мэдээлж байна.
Энэтхэг дэх Бутаны Элчин сайдын яам гэхэд “Манайх Хятадтай хилийн асуудлаа яг таг тохиролцоогүй байгаа учраас энэ талаар ярих ямар ч боломжгүй” хэмээн мэдэгдэж байна.
Хятад-Бутан хоёр улс хоорондоо 470 километр урт үргэлжлэх хилээр зааглагддаг боловч түүний 25 хувь нь одоо хүртэл эцэслэн тогтоогдоогүй, ямар газар нутаг аль улсынх нь хил хязгаарт багтах нь тодорхойгүй байдаг. Хил тогтоох асуудал сунжирсаар, бутанчууд ч энэ асуудалд удаан хойрго хандаж байгааг ашиглаад Хятадын зүгээс тус улсын нутаг дэвсгэр рүү цэрэг арми чөлөөтэй нэвтрүүлж, байрлуулах явдал нэг биш удаа гарч байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын үеэр Хятадын цэргүүд Бутаны нутаг дэвсгэрт байрлаж байгаад бүр аравдугаар сарын 5-нд гарсан. Ингээд гарахдаа тэр буудалласан газраа өөрийн эзэмшлийн газар нутаг хэмээн зарласан байна. 2010 онд газар нутгийн хэмжээ нь 46500 хавтгай дөрвөлжин километр гэж тооцогдож байсан Бутаны нутаг дэвсгэрээс хойд хэсгийнх нь 8229 хавтгай дөрвөлжин километрийг Хятад өөрийн эзэмшил хэмээн зарласнаар одоо тус улсад ердөө 38390 хавтгай дөрвөлжин километр л “үлдээд” байгаа юм.
Хэрвээ хилийн маргаанаа Бутан яаралтай шийдвэрлэж авахгүй бол газар нутгийнхаа 10 хувь буюу өмнө байсан 46500-гийн 4500 хавтгай дөрвөлжин километрийг нь Хятадад алдаж болзошгүй гэж энэ талаар судалдаг доктор Говинда Ризал мэдэгдсэн байна.
Ер нь, Хятад хил залгаа оршдог 14 улс орноос аль болох газар нутгийг өөрийн талд шилжүүлэх гэж хичээдэг. Тэд Бутанд өөрсдийн “дураар” цэргээ оруулж “хүчээр” нэг үзэхийн хажуугаар тус улсад ЭСЯ нээж, Консулын газрыг нь Хонконгт нээх, төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр “сайн” харилцаа тогтоох гэж эрмэлзэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор төмөр замын асуудал маш хурц тавигдаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Учир нь, аливаа нэг улс руу дайран орсон армийн анги нэгтгэлүүд араасаа хангалт авах зайлшгүй шаардлагатай байдаг. Зэвсэг, сум, хоол хүнс гээд дайны ажиллагаа явуулахад шаардлагатай бүх зүйлээр хангах ёстой.
Машинаар тэр их хангамжийг хүргэж дийлэхгүй, онгоцоор бол үнэтэй. Тиймээс төмөр зам л хамгийн тохиромжтой болж таардаг. Хэрэв Бутан өргөн царигтай төмөр замтай байсан бол Хятадын армийн ангиуд яагаад ч тэнд кэмп байгуулан тухлах боломжгүй гэж ажиглагчид үзэж байна.
0 Сэтгэгдэл
Boldoev
Монголчууд минээ иймэрхүү аргаар бидний тархийг угаахийг үеийн үед сэдэж байдаг их гүрнүүдийн бодлогын тоглоом болж өөрсдөө өөрсдийн тархиа угаах хэрэг юун билээ. Үүнийг бичсэн өчүүхэн бээр та өөрдөө болон үр хүүхдийнхээ төлөө бодоорой. Монголчууд бид мөнх тэнгэрийн хүчин доор билээ.
2013.07.07
2013.07.02
2013.07.01
2013.07.01
























