Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэлхийн хамгийн шилдэг банкуудыг Хятад тэргүүлэв
Дэлхийн хамгийн шилдэг 1000 банкны жагсаалтыг Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны банк тэргүүлжээ. Өнгөрсөн жил гуравт жагсч байсан тун банк энэ удаа жагсаалтыг тэргүүлж “JP Morgan” дэд байраа хадгалж, харин өнгөрсөн жил нэгдүгээрт бичигдэж байсан Америкийн банк гурав хүртэл ухарчээ. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны банкны хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд үндсэн хөрөнгөө 15 хувиар өсгаж, 160,6 тэрбум ам.долларт хүргэсэн амжилттай байгаа юм. Ер нь, Хятадын банкуудын чанар чансаа илт сайжирч буйг тус жагсаалтаас харж болно. Жагсаалтад багтсан 1000 банкны 96 нь Хятадынх байгаа бөгөөд бүр топ-10-ын дөрөв нь тус улсынх болоод байна. Тухайлбал жагсаалтын тавдугаарт бичигдсэн Хятадын улсдаа хоёрт ордог Барилгын банк гэхэд үндсэн хөрөнгө 15 хувиар тэлж, 137,6 тэрбум ам.долларт хүргэсэн амжилтаар алдарт “Citigroup”-ийн байрыг эзэлсэн байна.  
Арилжааны банкуудыг ашиг орлогоор нь жагсаасан ч Хятадын банкууд мөн л тэргүүлэхээр байна. Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны банк гэхэд 2012 онд олсон ашиг нь өмнөх оныхоос даруй 14 хувиар өсч, 49,1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл хамгийн их алдагдал хүлээсэн банкууд нь Европын тэр дундаа Испанийн банкууд байна.  
2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаар хүнд цохилт амссан барууны банкууд сэргэж ядан, үйл ажиллагааны цар хүрээ нь улам хумигдсаар байхад Хятадын банкууд улам өсөн тэлж, тэдний байр суурийг эзэлж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан