Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хүний толгой авч байгаа бичлэг цацжээ
Сирийн босогчид католик шашны нэгэн гэгээнтэн, франц иргэнийг, өөр бас нэг хүний хамт  Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй хамтран ажилласан хэмээн буруутгаж  цаазалж байгаа аймшигт бичлэгийг интернэтэд тавьжээ.
Сирид болсон энэ аймшигт аллагын  талаар  бүр зургадугаар сарын 24 –нд Ватикан мэдээлсэн юм байна.  Харин Сирийн умард нутгийн Гассаньер тосгоны орчим болсон үйл явдлын энэ бичлэг хэдэн хоногийн өмнө интернэтэд гарсан нь энэ. http://www.liveleak.com/view?i=b57_1372272008
Бичлэг дээрх гэгээнтэн бол тэнд байсан эрэгтэйчүүдийн сүмийн номлогч эцэг Франсуа Мурада байж магадгүй байна. Иргэний дайны үед сүм нь бөмбөгөнд өртөж нурснаас тэр эмэгтэйчүүдийн Кустодин сүмд очоод байсан гэнэ.  
Цаазын ял гүйцэтгэж байгаа алуурчин “Түүний гар утсан дээр цэргийнхний утасны дугаар байгаа..” гэж цугларсан олонд тайлбарлаж байна. Тэр удаа тэд хоёр хүнийг цаазлаад бас гурав дахь хүний тухай ярьж “Түүнийг дараа нь цаазална” гэж байгаагаас үзэхэд дахин байцаах гэж байгаа бололтой.
Цугларагсад “Аллах Акбар” хэмээн хашгиралдаж цаазлагч хутгаар гэмтний толгойг тасдан олон нийтэд өргөж харуулж байгаа зэрэг аймшигт үйлдлийг нэг бүрчлэн харуулсан энэ бичлэгийг liveleak.com сайт 18 хүртэлх насны хүүхэд үзэхийг хориглосон тэмдэгтэйгээр нийтэлжээ. Хүний толгой огтлон цаазалж байгаа эн үйлдлийг үзэж байгаа хүмүүсийн дунд 7-8 насны орчим хүүхэд бас байна.
Ц.Хас


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан