Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Америкчууд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэнэ
Долдугаар сарын 4 буюу өнөөдөр бол АНУ-ын үндэсний баяр, Тусгаар тогтнолын өдөр. Энэ өдөр бол Британийн хаанчлалаас чөлөөлөгдөж Америк тусгаар тогтнолоо зарласан тунхаглалдаа гарын үсэг зурж байсан өдөр. Өнөөдөр америк даяар, том хотуудад хүмүүс өргөн зугаалга хийн баяраа тэмдэглэнэ.
АНУ-ын нийслэлийн төв гудамжаар мянга мянган хүн жагсаалаар явж, бүх төрөл мэргэжлийн цэргийн салаадын жагсаал, хэдэн зуун хөгжмийн хамт хотуудын гудамжаар хөвөрнө. Капитолд өнөөдөр үндэсний симфони оркестр оролцсон баярын концерт тоглож, төгсгөлд нь баярын салют буудуулна.

Нью-Йоркийн тав дахь өргөн чөлөөгөөр мөн л уламжлалт жагсаал цэргийн парад явж хамгийн гол арга хэмжээ нь бүрэнхий болох үеэр Гудзон голын эрэг дээр болох юм. Энд гэрэлт сум, салютын том шоуг үзэхээр хотын иргэд гадаадын жуулчид цугларна. Энд 25 минутын туршид 40 мянган сум буудаж тэнгэрийг 15 өнгөөр чимэх юм.
Бусад хотуудад ч баярын жагсаал, цэргийн парад болж, хүмүс өргөнөөр зугаалан тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэнэ.

Энэ өдөр 2011 оноос хойш засвартай байсан Америкийн эрх чөлөний бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг дахин жуулчид үзэгчдэд нээнэ. Энэ хөшөөг Америкийн хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Францын ард түмнээс Америкийн ард түмэнд бэлэг болгон өгсөн юм.

АНУ-ыг Их Британиас тусгаар тогтносныг зарласан Тунхаг бичгийг Конгресс 1776 оны долдугаар сарын 2-ны өдөр өнөөгийн Пенсильвани мужийн Филадельфи хотноо баталсан юм. Энэ тунхагт АНУ-ын Ерөнхийлөгч Жон Хэнкок, хууль тогтоох байгууллагын нарийн бичгийн дарга Чарльз Томпсон нар гарын үсэг зурсан байна. Хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 4-нд энэ баримт бичгийн хуулбарыг ард иргэдэд түгээжээ. Ийм учраас АНУ-ын тусгаар тогтнож “төрсөн өдөр”-ийг долдугаар сарын 4 гэж тэмдэглэдэг уламжлалтай юм байна.

Долдугаар сарын 4 буюу өнөөдөр бол АНУ-ын үндэсний баяр, Тусгаар тогтнолын өдөр. Энэ өдөр бол Британийн хаанчлалаас чөлөөлөгдөж Америк тусгаар тогтнолоо зарласан тунхаглалдаа гарын үсэг зурж байсан өдөр. Өнөөдөр америк даяар, том хотуудад хүмүүс өргөн зугаалга хийн баяраа тэмдэглэнэ. АНУ-ын нийслэлийн төв гудамжаар мянга мянган хүн жагсаалаар явж, бүх төрөл мэргэжлийн цэргийн салаадын жагсаал, хэдэн зуун хөгжмийн хамт хотуудын гудамжаар хөвөрнө. Капитолд өнөөдөр үндэсний симфони оркестр оролцсон баярын концерт тоглож, төгсгөлд нь баярын салют буудуулна.

0 Сэтгэгдэл