Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятад найман тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Сьерра-Леоне улсын Ерөнхийлөгч Эрнест Корома өнгөрөгч долоо хоногт Хятадад айлчлан маш олон салбарт гэрээ байгуулсан байна. Нийт найман тэрбум ам.долларын энэ гэрээний хүрээнд Хятадын компаниуд Сьерра-Леонегийн нийслэл Фритаун хотод далайн шинэ боомт, уурхай, цахилгаан станц, 250 км урт төмөр зам, олон улсын нисэх буудал зэргийг барьж өгөхөөр болов. Ерөнхийлөгч Корома нь “Манай хятад түншүүд  бидний хөгжлийг сэргээх ийм олон чухал үүргийг хүлээх болсонд би баяртай байна” гэж мэдэгдсэн аж.
Сьерра-Леоне гэхээр ма­най энхийг санхиулагч нар байрлаж байсан гэхээс өөр зүйл мэддэггүй. Энэ улс эдийн засгийн хувьд нэлээд тогтворгүй, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд 215 дугаарт ордог, хүн амын 70 хувь нэн ядуу. Газар зүйн хувьд Баруун Африкт байрладаг бөгөөд зургаан сая хүн амтай. Байгалийн асар их баялагтай. Тухайлбал, алмаз, алт, боксит, титаны хүдэр гээд тоочоод байвал асар их. Харин манай урд хөрш найман тэрбум ам.долларын хариуд юу хийхийг тааж мэдэхэд ядах юмгүй биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан