Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хойд Солонгост илгээсэн саахар дунд байлдааны онгоц нууцсан байжээ
Куба улсаас Хойд Солонгос руу хүнсний тусламж нэрээр илгээсэн ачаан дор хоёр ч байлдааны онгоц, түүнийх нь сэлбэг болох 15 хөдөлгүүр, пуужингаас хамгаалах систем гээд зэвсэг техник нуусан байсныг илрүүллээ. Зэвсэг техник ачсан усан онгоцыг өнгөрсөн долоо хоногт Панамын сувагт саатуулан шалгасан бөгөөд тэр үеэр онгоцны багийн 35 гишүүн багагүй эсэргүүцэл үзүүлэн онгоцны ахмад зүрхний шигдээс болсон нь тэд ямар чухал үүрэгтэй явсныг илтгэж байгаа юм.

Дээрх зэвсгийг 14 мянган тонн элсэн чихрээр нуун далдлах гэж оролдсон ч Панамын хил гаалийнхан нуусан зэвсгийг илрүүлж, энэ талаар олон улсын хэмжээний шалгалт хийж эхлээд байна. Кубын тал энэ тухай тайлбар хийхдээ эдгээр зэвсэг техникийг Хойд Солонгосын мэргэжилтнүүдээр засварлуулах зорилгоор илгээсэн гэж байгаа юм. Харин Хойд Солонгосын талаас хөлгийг нь зогсоосныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, даруйхан суллан явуулахыг шаардсан байна.
Хойд Солонгост тавьсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригоор тус улсад зэвсэг техникийг оруулахыг хатуу хориглосон байдаг.

Онгоцны таван контейнерийг л шалгахад ийм хэмжээний зүйлс гарсан учраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хөлгийн багийн гишүүдийг ч шалгаж байцааж байгаа бөгөөд бие нь тааруу онгоцны ахмад амиа хорлох гэж хүртэл оролдсон байна. Энэхүү ачаа баригдахаас өмнө Хойд Солонгосын топ генерал Ким Кёок Сик Кубад айлчилсан юм. Магадгүй тэрээр яг энэ талаар Кубын удирдагчидтой тохиролцохоор ирсэн нь тэр байх гэж ажиглагчид үзэж байна.

эвийдээ сэтгүүлчээ пуужингийн толгой байнааа

0 Сэтгэгдэл
Зочин
Хохь нь, манай тэр онгоцны мотор зарсан гаруудыг Олон улсын шуухээр оруул
2013.07.19
2013.07.18