Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Мандела 95 нас сүүдэртэй золголоо
Өмнөд Африкийн домогт удирдагч Нелсон Манделагийн бие лагшин сүүлийн хоёр сар шахам хүндхэн байсан ч 95 нас сүүдэртэйгээ эсэн мэнд золголоо. Гэвч тэрээр төрсөн өдрөө Притори дахь эмнэлэгт угтаж байна.
Тун хүнд байсан Н.Манделагийн бие сүүлийн хэдэн өдөр овоо дээрдэж байгаа тухай Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума мэдэгдээд, түүний төлөө залбирч байсан бүх хүнд талархснаа илэрхийлжээ. Н.Манделагийн охин Зиндзи ч аавынх нь бие гайхалтай хурдан тэнхэрч одоо зурагт үзэж, хүмүүстэй харилцахдаа нүд, гараараа дохио өгч байгаа гэж ярьжээ.  
Амьдралынхаа ихэнх жилүүдийг буюу 67 жилийн турш Өмнөд Африкт тэгш эрх тогтоохын төлөө тэмцэж ажилласан  Н.Манделагийн алдар гавьяаг хүндэтгэж  өмнөд африкчууд өчигдөр 67 минутын сайн үйл хийсэн юм. Тэд сургууль, асрамжийн газрыг засч, эмнэлэг цэвэрлэн, ядууст хоол хүнс тараажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан