Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Европын холбоо Монголын ХАА-г сонирхож байна
Манай оронд айлчилж байгаа Европын холбооны ЕвроКомиссын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Дачан Чолос Монгол Улсын ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж ХАА-н тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжлийн салбарт Монгол улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцсан байна.
Ноён Чолос “Хөдөө аж ахуйн салбарт хоёр талын харилцааг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, байгаль орчныг хамгаалах, хөрсний эвдрэлийн эсрэг тэмцэх зэрэг сорилтуудыг даван туулах арга замын талаар харилцан санал солилцож, ярилцах сонирхолтой байна. Түүнчлэн хөдөө орон нутгаа хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт соёлоо хадгалан авч үлдэх, байгаль орчин болон амьдрал ахуйн уламжлалт хэв шинжийг хамгаалах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна” гэсэн байна.
Манай орны хувьд ХАА-н салбарт өөрсдийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, байгаль орчноо хамгаалах, хөрсний элэгдэл болон цөлжилттэй тэмцэх нь чухал асуудал болж байгаа юм.  Хотжилт, уул уурхайн хөгжил нь Монголын нүүдэлчний ахуй, соёлыг ихээхэн өөрчилж байна. ЕХ, түүний гишүүн улс орнуудын хувьд иймэрхүү ижил төстэй асуудлуудыг шийдвэрлэх талаар  тодорхой туршлага хуримтлуулсан гэдгээ мөн хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ноён Дачан Чолосын айлчлал нь ЕХ-Монгол Улс хоорондын Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт 2013 оны 4-р сард гарын үсэг зурсны дараахан, 2013 оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөж буй ЕХ-Монголын хоорондын Хамтарсан хорооны хурлын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа юм. 
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан