Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэнэ гэнэ
“Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр амралтын өдрүүдээр гарсныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх бололтой.  
Тус банкны эзэн “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа  тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын цохолтоор уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалийг нь барьцаанд тавьжээ. Улсын өмчит үйлдвэрээр бата묬гаа гаргуулж зээл авсан Ш.Батхүүгийн энэ үйлдээс үүдээд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн хэрэг. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг атал Ш.Батхүүгийн эзэмшдэг  компаниудын энэ  банкнаас авсан зээлийн хэмжээ  160 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банк ингэж өөрийн хөрөнгөөс нэг дахин илүү зээл олгосон нь эрсдэлд орж байна гэсэн үг.  Тус банкийг дампуурчихаас нь өмнө зарах асуудлыг Монголбанк судалж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай удтал ийн Төрийн банкинд нэгтгэх болсон бололтой.
“Хадгаламж” банк нь өнөөдөр хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажил-лагаа явуулж байгаа юм.  
Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан