Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бразилчууд Ромын папыг таагүйхэн угтлаа
Даваа гарагаас  эхлэн Бразилд айлчилж байгаа  Ромын пап Францискаг бразилчууд таагүйхэн угтаж байна. Хамбын очих ёстой байсан Апаресидийн сүмийг шалгах явцдаа цэргийн албан хаагчид гар хийцийн бөмбөг оллоо гэж NBC News агентлаг дамжууллаа.
Хуванцар хоолойгоор хийж, наалдамхай туузаар ороосон  тэсрэх бөмбөгийг авто машины зогсоолын дэргэдэх ариун цэврийн өрөөнд байрлуулсан байжээ. Гэхдээ энэ нь Ромын папын явах маршрутаас арай алс байсан ч дэлбэрэлтийн хүчийг нь тогтоогоогүй байна. Ромын пап Франциск бразильд айлчлахдаа бразилийн сүсэгтнүүдийн гол төв Апаресидын дар эхийн  сүмд очих гэж байсан юм. Тэр зөвхөн хийдээр ороод зогсохгүй ядуусын хорооллоор бас очиж үзэх юм байна.
Харин бразилчууд папыг эх оронд нь ирж байгааг ихээхэн таагүй хүлээн авч байгаа юм. Пап Франциског Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеффтэй хэлэлцээр хийх үеэр гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж цагдаа нар нулимс асгаруулах хий ашиглахад хүрсэн байна. Жагсагчид Ромын папын айлчлалд зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгааг шүүмжилж байгаа юм. Жагсаалд шашингүйн үзэлтнүүд нэгдсэн байна.
Латин Америкийн иргэдийн 40 орчим хувь нь католик шашин шүтдэг бол 2010 онд явуулсан санал асуулгаар Бразилийн иргэдийн 65 хувь нь өөрийгөө католик гэжээ. Гэтэл 1970 онд энэ үзүүлэлт Бразилд 91 хувийг давж байсан юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан