Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Өвөр монголчууд цагдаагийнхантай мөргөлджээ
Өвөр монголын хүний эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Энхбат мэдээлэл хийж ӨМӨЗО-ны Сөнөд-зүүн хошуунд энэ долдугаар сарын 20-нд хятадууд болон өвөр монголчуудын дунд том зодоон болсон гэж мэдэгдлээ. Цагдаагийнхан ирсэн ч гурван хятад иргэнийг суллаад, зөвхөн монголчуудыг баривчлан саатуулсан гэнэ.
Цагдаагийнхны энэ шударга бус ажил нутгийн монгол иргэдэд таалагдаагүйгээс тэд эсэргүүцлээ илэрхийлж цагдаагийн машиныг мод чулуугаар шидлэн, цагдаагийн хэсгийн байрыг нураажээ.
Эрх баригчид аргагүйн эрхэнд цагдаагийн нэмэлт хүч дуудаж ирүүлснээр мөргөлдөөн болж хэд хэдэн хүн бэртэж гэмтсэний заримыг нь эмнэлэгт хүргэсэн бол цагдаагийнхан арав гаруй хүнийг баривчилсан байна.
ӨМӨЗО-ны Ардын намын дарга Хай Мин,  The Epoch Timesын сурвалжлагчид энэ бол үндэстэн хоорондын анхны мөргөлдөөн биш гээд өвөр монголын малчид болон хан үндэстний хооронд зөвхөн энэ онд гэхэд л хэд хэдэн удаа ийм мөргөлдөөн болсон. Энэ бүхэн үндсэндээ хятадууд ашигт малтмал олборлож эхлэн, тэр нь байгаль орчин, нутгийн уугуул иргэд малчдын бэлчээрийг нь сүйтгэж эхэлснээс болдог гэжээ.
Энэ бол зайлшгүй шийдэх ёстой тулгамдсан асуудал. Даанч эрх баригчид үүнийг хийхгүй байна. Хүчээр дарж, сайндаа л түшмэлүүдийг сольж байна, энэ нь зөрчилдөөнийг түр зуур л намжааж байгаа юм. Ингэсээр байгаад зөрчилдөөнтэй асуудал улам л хуримтлагдаад байгаа чинь хятадуудад ч, монголчуудад ч муу. Эцсийн эцэст монголчууд л хохироод үлддэг гэж Хай Мин ярьжээ. Тэр бас бүс нутгийн байгаль орчин үнэхээр их сүйдэж байгааг тэмдэглэсэн байна.
-Энэ бол зүгээр нэг, ерийн асуудал биш. Өвөр Монголын тал нутгийн байгаль ингэж сүйдэхийн хэрээр шар шороон шуурга ихэсч Бээжинд хүрч улмаар зүүн Азийн цаг агаарт нөлөөлж байгаа юм гэж тэр хэлжээ.
Бээжингийн түрэмгий бодлогын  уршгаар Хятадад зөвхөн монголчууд ч биш өөр бусад газарт ч гэсэн байгаль орчин нь сүйдэн, үндэсний онцлог, соёл урлаг нь үгүй болоход хүрч байгаа юм гэж гадаадын шинжээчид үздэг юм. Өвөр Монголд бий болоод байгаа бэрхшээл Түвд, Шинжаан Уйгарын уугуул иргэдэд мөн ялгаагүй тохиолдоод байгаа юм хэмээн http://baikal24.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан