Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бразилд цас орж хүн хөлдөж үхжээ
Бразилын өмнөд нутаг Куритиба болон Флорионополис хотуудад өнгөрсөн шөнөөр агаарын температур цельсийн хасах 7,4 градус болтол буурч, хэдэн арван жилд үзэгдээгүй цас оржээ. Сан-Паулу хотод 2000 оноос хойш үзэгдээгүй хүйтэн болж агаарын температур 5,2 градус болсон байна. Ийн өмнөд нутгийн 130 орчим хотсууринд цас орсон хэмээн  интернэтэд зургийг нь тавьжээ. Хамгийн харамсалтай нь Сан-Паулуд нэг хүн хөлдөж үхсэн бол орон гэргүй 11 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж түр хоргодох байруудад оруулсан байна. Рио-Гранди-ду-Сул мужид бас хоёр хүн хөлдөж үхсэн тохиолдол гарчээ.
Хөрш Парагвай, Уругвайд ч гэсэн бас хүйтэр ч зургаан хүн амь алдсан гэсэн мэдээ байна.
Өмнөд туйлын хүйтэн уур амьсгал Латин Америкийн нутгийг чиглэсэн нь энэ орнуудад ийн хүйтэрч цас орох шалтгаан болж байгаа юм байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан