Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Солонгосын дайн дууссан ойг Өмнөд Солонгост тэмдэглэлээ
Солонгосын хойгт 1950-1953 онд болсон зэвсэгт мөргөлдөөн, дайн дуусгах тухай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг БНСУ-д тэмдэглэж Сөүлийн талд байлдаж яваад амь үрэгдсэн дайчид, НҮБ-ын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.
Нийслэл Сөүлийн төвд байдаг амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт болсон ёслолд солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчид, гадаадын 27 орны төлөөлөгчид, элчин сайдууд, энгийн иргэд гээд дөрвөн мянган хүн оролцсон байна.
Ёслолд үг хэлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе Өмнөд Солонгосын энх тайван, эрх чөлөөний төлөө амь насаараа дэнчин тавьж тулалдаж явсан ахмад дайчиддаа талархал илэрхийлээд Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван байдал тогтоохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа хэлсэн байна.
“Өнгөрсөн 60 жилд Солонгосын хойгт энх тайван байдал үргэлжилж, манай гариг дээр сөргөлдөөн буудалцаан бололгүй хамгийн удаан хугацаа өнгөрсөн бүс байлаа. Бид одоо шинэ Солонгосын хойгийн төлөө дайсагнал, мөргөлдөөнийг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй байна. Энэ хойг дээр энхтайван, итгэл найдварын шинэ эрин үеийг нээх ёстой” гэж БНСУ-ын ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Тэр бас Пеньяны дэглэм  олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай нэг гишүүн байж бусад орнуудтай нягт хамтран ажиллах, БНАСАУ-тай эрчимтэй хамтран ажиллах нөхцлийг хангахаа амласан байна. Пак Кын Хе цааш нь хоёр улсын хоорондох цэрэггүй бүсэд олон улсын хүрээлэн байгуулах, “энхтайван, итгэлцлийн бүс” болгох саналаа хэлжээ.
Энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны ойд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун илгээлт ирүүлж БНАСАУ-ыг цөмийн зэвсэг бүтээхээсээ татгалзаж, олон улсны хамтын нийгэмлэгийн бүрэлдхүүний нэг хэсэг болж, улс орнуудтай яриа хэлэлцээрийн замд орно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ахмад дайчид, эх оронч хүмүүжлийн агентлагийн захирал Пак Сын Чхун Солонгосын дайны ахмад дайчдад ойн медалиар шагнажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан