Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“LENOVO”-Г ХОРИГЛОЛОО
“Lenovo” брэндийн компьютер нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр мэдээлэл хулгайлах боломж олгох сул талтай гэж үзээд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын тусгай албадад ашиглахыг хориглосон тушаал гарчээ. Үүний дээр Их Британийн Сөрөг тагнуулын алба, Гадаад тагнуулын албад нь “Lenovo” брэндийн компьютер ашиглахаас бүрэн татгалзсан тухай Австралийн “Financial Review” сонин мэдээллээ. Австралийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч нь энэ тушаалтай холбоотой мэдэгдэл хийхдээ “Lenovo” брэндийн компьютерыг анхнаасаа маш нууц хэлтсүүдэд ашиглахыг хориглосон байсан гэжээ.
Дээр дурдагдсан таван орны тусгай албад нарийн мэргэжлийн шалгалт явуулаад “Lenovo” компьютерт анхнаасаа хэрэглэгчээс гадуур мэдээллийг хулгайлах боломжтой гэж үзсэн болохоор ийм шийдвэр гаргаж. Үүний дээр “Lenovo” компьютер дээр суулгасан программ хангамжуудыг Хятадын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг компаниуд боловсруулдаг болохоор өөр улсын тусгай албад ашиглах нь Үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй гэсэн байна.
“Lenovo” нь 2005 онд “IBM” корпорацийн компьютер үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь худалдан авч, түүн дээр тулгуурлан өөрийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон юм.
“Lenovo” нь компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компани. Энэ компани нь 2013 оны хоёрдугаар улиралд зах зээлд 12,7 сая компьютер нийлүүлсэн нь дэлхийн зах зээлийн 16,7 хувийг эзэлж байгаа юм.
Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Legend Holdings” компани бол энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи юм байна.
Таван ч улсын тусгай албад өөрийнх нь бүтээгдэхүүнийг ашиглахгүй болсон тухай мэдээ “Lenovo”-г нэлээд цочирдуулжээ. Компани нь үүнтэй холбоогоор “Манай бүтээгдэхүүнийг аюулгүй байдлын шаардлага хангасан, найдвартай, шаардлагатай бүх л нөхцлийг хангасан гэж үзээд төрийн болон хувийн олон компаниуд удаа дараалан сонгон авч байсан билээ” гэж мэдэгдэв.
Хятадын “Huawei Technologies” компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой яг ийм байдал өнгөрсөн жил үүсч байсан юм. 2012 оны аравдугаар сард АНУ-ын Тагнуулын байнгын хорооны төлөөлөгч нар нь “Huawei Technologies” компанийн тоног төхөөрөмжийг Хятадын Засгийн газрын шууд хяналт дор үйлдвэрлэдэг болохоор үйлдвэрлэлийн болон улс төрийн тагнуул хийх нууц боломж их тул гээд ашиглах нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж мэдэгдсэн юм.
Тухайн үед “Huawei Technologies” компани нь Америкийн тусгай албадын энэ мэдэгдлийг эсэргүүцэн ямар ч ор үндэсгүй гэдгийг онцлоод, америкчууд өөрсдийн компанийг дэмжих зорилгоор санаатайгаар дуулиан дэгдээж нэр хүндийг нь гутааж байна гэсэн юм.
Ер нь, компьютер, программ хангамж үйлдвэрлэгч компаниудтай холбоотой энэ мэт дуулиан тасардаггүй. Тухайлбал, “Microsoft” компани нь өөрийн программ хангамжийн үндсэн кодыг огт ил болгож байгаагүй.
Үүнийг нь зарим орны тусгай албад мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайлан Америкийн Засгийн газарт дамжуулдаг гэж хардан энэ компанийн ихэнх бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзсан байдаг.
“Lenovo” брэндийн компьютер нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр мэдээлэл хулгайлах боломж олгох сул талтай гэж үзээд АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын тусгай албадад ашиглахыг хориглосон тушаал гарчээ. Үүний дээр Их Британийн Сөрөг тагнуулын алба, Гадаад тагнуулын албад нь “Lenovo” брэндийн компьютер ашиглахаас бүрэн татгалзсан тухай Австралийн “Financial Review” сонин мэдээллээ. Австралийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч нь энэ тушаалтай холбоотой мэдэгдэл хийхдээ “Lenovo” брэндийн компьютерыг анхнаасаа маш нууц хэлтсүүдэд ашиглахыг хориглосон байсан гэжээ.Дээр дурдагдсан таван орны тусгай албад нарийн мэргэжлийн шалгалт явуулаад “Lenovo” компьютерт анхнаасаа хэрэглэгчээс гадуур мэдээллийг хулгайлах боломжтой гэж үзсэн болохоор ийм шийдвэр гаргаж. Үүний дээр “Lenovo” компьютер дээр суулгасан программ хангамжуудыг Хятадын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг компаниуд боловсруулдаг болохоор өөр улсын тусгай албад ашиглах нь Үндэсний аюулгүй байдалд нь хохирол учруулж болзошгүй гэсэн байна.
“Lenovo” нь 2005 онд “IBM” корпорацийн компьютер үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь худалдан авч, түүн дээр тулгуурлан өөрийн нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон юм.
“Lenovo” нь компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компани. Энэ компани нь 2013 оны хоёрдугаар улиралд зах зээлд 12,7 сая компьютер нийлүүлсэн нь дэлхийн зах зээлийн 16,7 хувийг эзэлж байгаа юм.
Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Legend Holdings” компани бол энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи юм байна.
Таван ч улсын тусгай албад өөрийнх нь бүтээгдэхүүнийг ашиглахгүй болсон тухай мэдээ “Lenovo”-г нэлээд цочирдуулжээ. Компани нь үүнтэй холбоогоор “Манай бүтээгдэхүүнийг аюулгүй байдлын шаардлага хангасан, найдвартай, шаардлагатай бүх л нөхцлийг хангасан гэж үзээд төрийн болон хувийн олон компаниуд удаа дараалан сонгон авч байсан билээ” гэж мэдэгдэв.Хятадын “Huawei Technologies” компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой яг ийм байдал өнгөрсөн жил үүсч байсан юм. 2012 оны аравдугаар сард АНУ-ын Тагнуулын байнгын хорооны төлөөлөгч нар нь “Huawei Technologies” компанийн тоног төхөөрөмжийг Хятадын Засгийн газрын шууд хяналт дор үйлдвэрлэдэг болохоор үйлдвэрлэлийн болон улс төрийн тагнуул хийх нууц боломж их тул гээд ашиглах нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж мэдэгдсэн юм.
Тухайн үед “Huawei Technologies” компани нь Америкийн тусгай албадын энэ мэдэгдлийг эсэргүүцэн ямар ч ор үндэсгүй гэдгийг онцлоод, америкчууд өөрсдийн компанийг дэмжих зорилгоор санаатайгаар дуулиан дэгдээж нэр хүндийг нь гутааж байна гэсэн юм.
Ер нь, компьютер, программ хангамж үйлдвэрлэгч компаниудтай холбоотой энэ мэт дуулиан тасардаггүй. Тухайлбал, “Microsoft” компани нь өөрийн программ хангамжийн үндсэн кодыг огт ил болгож байгаагүй.
Үүнийг нь зарим орны тусгай албад мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайлан Америкийн Засгийн газарт дамжуулдаг гэж хардан энэ компанийн ихэнх бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзсан байдаг.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
зочин
манаих бас хаах юм биш үү
2013.08.02
























