Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сноуден Шереметьевийн буудалд ханьтай болжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын нууц материалыг задруулсан хэргээр эх орондоо буцах аргагүй болж Оросын нийслэл Москва хотын Шереметьевийн нисэх буудлын дамжин өнгөрүүлэх хэсэгт сар гаруй хоргодож байгаа Эдвард Сноуден хөрштэй болжээ. Францын жуулчин Патрик Самборски бичиг баримтын зөрчлөөс болоод энд үлдэхээс аргагүй болсон байна. Орост аяллаар ирсэн түүний гадаад паспорт дээр түүнийг эмэгтэй гээд биччихсэн байсан нь ийм байдалд хүргэсэн байна. Женевээс нисч ирсэн франц эр хүйс солиулах мэс засал хийгээгүй гээд байдаг, гагцхүү Марселаас виз авахад нь алдаа гарсан байх гэжээ. Гэхдээ тэр энэ паспортаараа Орос, Украин, АНУ-д зорчоод амжсан байж. “Одоо би энд хүйсээ солиулсан гэдгээ батлахгүй бол хэцүү байдалд ороод байна. Өнөөдөр өглөө “Аэрофлотын”-хон пампортыг минь хураагаад авчихлаа. Одоо би хаана байгаагаа ч тодорхойлох аргагүй болж байна. Ядаж хувцасаа солимооор байна. Гэтэл чемоданаа ч авч чадахгүй байна. Би чинь одоо шорттой л явж байна шүү дээ” гэж Самборски хэлжээ. Өөр нэг эх сурвалж Францын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс авсан мэдээллээр түүнийг франц руу буцсан гэж байгаа ч тэр паспортаа солиулж амжаагүй байгаа юм байна.
ashgui dee, hanitai

0 Сэтгэгдэл
2013.07.31