Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Колин Павелд бичсэн хайрын захидлыг хакерууд илчилжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Павелл Европын парламентын гишүүн, Руминий дипломатч эмэгтэйтэй захидлаар харилцдаг байсныг хакерууд илчилж орхижээ. Хакерууд Колин Павеллын цахилгаан шууданд нэвтэрч, түүн рүү бичиж байсан хайр сэтгэлийн захидлыг Facebook хуудаст нь нийтэлсэн байна. Тэнд нийтэлсэн зурвасууд дунд “43 насандаа өсвөр насны хүүхэд шиг эр хүний төлөө ингэж уйлна гэж бодсонгүй”, “Тантай уулзахаас өөр хүсэх зүйл алга”, “Таныг би олон жил хайрлаж байна” гэсэн үгс бичсэн байжээ.
Ийнхүү захидал харилцаа нь олонд илчлэгдсэний дараа Колин Павелл мэдэгдэл хийж, энэ харилцаа захидлаас хэтрээгүй. Тэдний хооронд юу ч байгаагүй хэмээн залруулга хийжээ. Одоо 76 настай генерал Павелл 10 жилийн өмнө Корина Крету хэмээх дээрх эмэгтэйг Румыний Ерөнхийлөгчийн туслах байхад нь танилцаж байжээ. Түүнээс хойш тэд тоотой хэдхэн удаа олон улсын хурал цуглааны үеэр уулзаж байсан ч бүсгүй түүн рүү тасралтгүй захидал бичсээр 2011 онтой золгосон байна. Гэхдээ Колин Павелл Коринад сэтгэл алдарсан удаагүй тул ойр зуурын ажил хэргийн чанартай хариу захидал илгээдэг байсан гэнэ.
Колин Павелл эхнэртэй Альматайгаа 50 жил ханилж байгаа юм.

Корина Крету өөрийн блог хуудсандаа Колин Павелтай авахуулсан зургаа нийтэлжээ.

Тэрээр Евро парламентын гишүүн юм.

Колин Павелл 50 жил ханилсан эхнэрийн хамт
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Павелл Европын парламентын гишүүн, Руминий дипломатч эмэгтэйтэй захидлаар харилцдаг байсныг хакерууд илчилж орхижээ. Хакерууд Колин Павеллын цахилгаан шууданд нэвтэрч, түүн рүү бичиж байсан хайр сэтгэлийн захидлыг Facebook хуудаст нь нийтэлсэн байна. Тэнд нийтэлсэн зурвасууд дунд “43 насандаа өсвөр насны хүүхэд шиг эр хүний төлөө ингэж уйлна гэж бодсонгүй”, “Тантай уулзахаас өөр хүсэх зүйл алга”, “Таныг би олон жил хайрлаж байна” гэсэн үгс бичсэн байжээ. Ийнхүү захидал харилцаа нь олонд илчлэгдсэний дараа Колин Павелл мэдэгдэл хийж, энэ харилцаа захидлаас хэтрээгүй. Тэдний хооронд юу ч байгаагүй хэмээн залруулга хийжээ. Одоо 76 настай генерал Павелл 10 жилийн өмнө Корина Крету хэмээх дээрх эмэгтэйг Румыний Ерөнхийлөгчийн туслах байхад нь танилцаж байжээ. Түүнээс хойш тэд тоотой хэдхэн удаа олон улсын хурал цуглааны үеэр уулзаж байсан ч бүсгүй түүн рүү тасралтгүй захидал бичсээр 2011 онтой золгосон байна. Гэхдээ Колин Павелл Коринад сэтгэл алдарсан удаагүй тул ойр зуурын ажил хэргийн чанартай хариу захидал илгээдэг байсан гэнэ.
Колин Павелл эхнэртэй Альматайгаа 50 жил ханилж байгаа юм.

Корина Крету өөрийн блог хуудсандаа Колин Павелтай авахуулсан зургаа нийтэлжээ.

Тэрээр Евро парламентын гишүүн юм.

Колин Павелл 50 жил ханилсан эхнэрийн хамт
0 Сэтгэгдэл
























