Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятад нэг хүүхэд бодлогоо хоёр болгож өөрчлөх үү
Хятадын эрх баригчид нэг хүүхэд бодлогоо өөрчлөх талаар нухацтай ярилцаж байгаа тухай тус улсын гэр бүл төлөвлөлтийн газрын түшмэл ярьжээ. 1979 оноос хойш мөрдөж буй энэ бодлогоор Хятадын хот суурин газрын айл өрхүүд ихэвчлэн нэг хүүхэдтэй байдаг. Хөдөө нутагт амьдардаг, анхны хүүхэд нь охин гарсан бол дахин хүүхэдтэй болох, хэрвээ санхүүгийн боломж сайтай бол торгууль төлөөд хоёр дахь хүүхдээ төрүүлж болдог явдал бий ч нэг хүүхэд бодлого Хятадыг нэлэнхүйд нь хамарсан юм.
Харин өнгөрсөн онд нам төрийн удирдлагуудаа сольж, шинэ удирдагчид төрийн эрхэнд гарсны дараа энэ бодлогыг өөрчлөх тухай сураг гарч эхэлсэн. Хэрэв Хятад улс нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлэх аваас ирээдүйд хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, ажиллах хүч, ахмадуудын асрамж халамж гээд олон асуудал гарч ирнэ. Тийм ч учраас үүнийг тодорхой бодлого зорилготойгоор өөрчилж, гэр бүл төлөвлөлтийг эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гэж үзэж байгаа аж. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ оны эцсээр юмуу ирэх онд шинэ бодлогыг танилцуулаад, 2015 оноос хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлж магадгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр хүүхэд бодлого хэрэгжвэл үр дүнд нь 10 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн таамаг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан