Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
В.Путинд өгсөн хариу цохилт
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх сард Санкт-Петербургт болох Их наймын чуулганд оролцохоор ирэхдээ Оросын төрийн тэргүүн В.Путинтай яриа хэлэлцээр хийхгүй байхаар шийджээ. Энэ бол Эдвард Сноуден хэмээх улсын нууц задруулагч этгээдийг нь өөрийн газар нутагтаа орогнуулахыг зөвшөөрснийх нь хариуд В.Путинд өгч буй Б.Обамагийн цохилт юм.
Э.Сноуденд улс төрийг орогнол олгосныг АНУ таагүйгээр хүлээн авсан шиг ОХУ ч бас хоёр талын уулзалт цуцлагдсаныг сэтгэл дундуур хүлээж авлаа.
Сириэс эхлээд олон асуудал дээр байр суурийн зөрүүтэй байдаг хоёр улсын ээдрээт харилцаан дээр Эдвар Сноудений явдал чухам л гал дээр тос нэмж орхилоо. АНУ-ын нууц албаны ажилтан асан оросуудын гарт чөлөөтэй байж байгаа нь америкчуудыг байж ядуулж байгаа учраас ОХУ-д хатуухан хариу барих хэрэгтэй гэж Вашингтоны зарим улстөрч үзэж байгаа. Тэд бүр Б.Обама Орос руу ч явах хэрэггүй, Их Наймын чуулганыг зохион байгуулах орныг солих хэрэгтэй гэж шаардаж байсан. Б.Обама арай ч тийм хатуу маягаар сэтгэл дундуур байгаагүй илэрхийлээгүй боловч Э.Сноудений хэрэг тэднийг ямар хэмжээнд “гомдоож” орхисныг үүгээр хангалттай харуулж чадлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх сард Санкт-Петербургт болох Их наймын чуулганд оролцохоор ирэхдээ Оросын төрийн тэргүүн В.Путинтай яриа хэлэлцээр хийхгүй байхаар шийджээ. Энэ бол Эдвард Сноуден хэмээх улсын нууц задруулагч этгээдийг нь өөрийн газар нутагтаа орогнуулахыг зөвшөөрснийх нь хариуд В.Путинд өгч буй Б.Обамагийн цохилт юм. Э.Сноуденд улс төрийг орогнол олгосныг АНУ таагүйгээр хүлээн авсан шиг ОХУ ч бас хоёр талын уулзалт цуцлагдсаныг сэтгэл дундуур хүлээж авлаа.
Сириэс эхлээд олон асуудал дээр байр суурийн зөрүүтэй байдаг хоёр улсын ээдрээт харилцаан дээр Эдвар Сноудений явдал чухам л гал дээр тос нэмж орхилоо. АНУ-ын нууц албаны ажилтан асан оросуудын гарт чөлөөтэй байж байгаа нь америкчуудыг байж ядуулж байгаа учраас ОХУ-д хатуухан хариу барих хэрэгтэй гэж Вашингтоны зарим улстөрч үзэж байгаа. Тэд бүр Б.Обама Орос руу ч явах хэрэггүй, Их Наймын чуулганыг зохион байгуулах орныг солих хэрэгтэй гэж шаардаж байсан. Б.Обама арай ч тийм хатуу маягаар сэтгэл дундуур байгаагүй илэрхийлээгүй боловч Э.Сноудений хэрэг тэднийг ямар хэмжээнд “гомдоож” орхисныг үүгээр хангалттай харуулж чадлаа.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























