Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 6.84 ТӨГРӨГӨӨР БУУРАВ
Сүүлийн өдрүүдэд эрчим­тэй өсч байсан ам.долларын ханш анх удаа суларлаа. Монголбанк өнгөрсөн гурван хоногт зах зээлд мөнгө нийлүүлэх бүхий л арга хэмжээг авсан нь ийнхүү нөлөөлж албан ханш 1563 төгрөг 48 мөнгөөс буурч 1570 төгрөг 32 мөнгө болов. Үүний нөлөөгөөр зах зээл дэх арилжаанууд ч ялгаагүй буурсан байгаа юм. Өчигдөр бага үдийн байдлаар арил­жааны банкуудаас хамгийн өндөр ханш ХАС банкны самбарт авах 1560, зарах 1589 төгрөгөөр байршлаа.
Харин Эрэл, Кредит банкны ханш хамгийн бага буюу 1540, 1580 төгрөг байсан юм. Гадаад валютын дуудлага худалдаа, төв банкны болон Засгийн газрын үнэт цаас арилжаалж нийт дүнгээр 426 тэрбум төгрөг зах зээлд нийлүүлсэн. Үүний үр дүн өчигдөр үдээс хойш илэрч, 16:00 цагийн байдлаар ханш мэдэгдэхүйц буурсан юм. Жишээ нь, Худал­даа хөгжлийн банк ам.дол­ларын ханшийг 10 төгрөгөөр сулруулсан бол Улаанбаатар хотын банк гурван төгрөгөөр бууруулав. Энэ үеэр төв банкнаас зарласан албан ханш 1570.32 болж багассанд бэлэн арилжааны газрын ханш буурсан нь нөлөөлсөн юм. Цэцэг төв, Ард, Найман шаргын 12 арилжааны газраас дийлэнхэд ам.долларын бо­лон юанийн ханш буур­сан үзүүлэлттэй байна. Эд­гээр газарт ажиллаж буй ченжүү­дийн дунд цаашид ханш буур­на гэсэн хүлээлт үүсээд байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

0 Сэтгэгдэл
yu bicheed baigaa yostoi oron garan nohor baina daa.
ханш 1563 төгрөг 48 мөнгөөс буурч 1570 төгрөг 32 мөнгө болов.Ene bichij bgaa hun yamar elii yum ve buurch bna gechiheed usugsun hansh bicheed bh yum oron garan baihaa
Хамгийн их уншсан