Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сахлаа хусахгүй бол амийг нь хөнөөнө гэж сүрдүүлжээ
Пакистаны нэгэн эр ер бусын ургуулсан сахлаасаа болж амь насаа ч алдаж болзошгүйд хүрээд байна. Малик Амир Мухаммед Хан Африди хэмээх 40 гаруй насны энэ эрэгтэй сахлаа 76 см урт ургуулж, түүнийгээ хэлбэр маяг гарган засдаг аж. Гэвч лалын хэт даврагсдад түүний энэ хэв маяг таалагддаггүй  бөгөөд өмнө нь нэг сар гаруй түүнийг агуйд барьцаалж, сахлыг нь хүчээр хусуулж байсан удаатай. Гэхдээ Малик энэ явдлаас хашралгүй, гарч ирээд дахин сахлаа ургуулж эхэлжээ. Гэхдээ тэрээр амьдралынх нь нэг хэсэг, бахархал нь болсон сахлыг нь дахиад л хэт даврагсад хусаад хаях вий гэхээс эмээж эх нутгаа орхихоор шийдээд байгаа гэнэ. Тэрээр АНУ, Их Британи, Канад зэрэг хүний эрхийг дээдэлдэг гадаад улсаас улс төрийн орогнол хүссэн байна.

Малик 10 хүүхдийн эцэг бөгөөд амь насаа хамгаалахын тулд гэр бүлээсээ хэдэн сараар ч хамаагүй хол, аюулгүй газар байх шаардлагатай болдог гэнэ. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд дунд ч тэрээр сахлаа хусахыг огтхон ч хүсэхгүй байгаа бөгөөд бусад эрчүүдийн сонирхдог архи, тамхи, буу зэвсэг аль нь ч түүний сонирхлыг татдаггүй, түүний цорын ганц дуртай зүйл нь сахлаа арчилж ургуулах явдал гэнэ. Тэрээр  сахлаа засч янзлахад өдөртөө 30 минут зарцуулахын зэрэгцээ сахлаа хурдан ургуулахын тулд тос, саван гээд гоо сайхны зүйл багагүй мөнгө үрдэг байна. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан